Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2008-2013/

238 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл сонирхлыг эрхэмлэн баримтална” гэж заасан бөгөөд гишүүний бүрэн эрхийг нь Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлээр хуульчилсан. Бүлэг бол парламентын зохион байгуулалтын нэг хэлбэр бөгөөд гишүүн бүлэгт нэгдэн орох эсэхээ өөрөө шийдвэрлэдэг. Гишүүн Улсын Их Хурал дахь нам, эвслийн бүлэгт элсэн орсноороо түүний бүрэн эрх хязгаарлагддаггүй. Улсын Их Хурлын гишүүн нэгдсэн, Байнгын болон дэд хороо, нам, эвслийн бүлгийн хуралдаан дээр хэлэлцэгдэж байгаа аливаа асуудлаар асуулт тавьж хариулт авах, түүнчлэн үг хэлж байр сууриа илэрхийлэх, санал, дүгнэлт гаргах, санал хураалгах, Улсын Их Хурлын дарга, дэд дарга, Байнгын, дэд, түр хорооны дарга, Улсын Их Хурлын сонгуульт бусад удирдах албан тушаалд сонгогдох, тэдгээрт өөрийн нэрээ дэвшүүлэх зэрэг бусад бүрэн эрхээ ямар нэгэн гадны нөлөөгүй, хуулийн дагуу хэрэгжүүлдэг. Улсын Их Хурлын тухай хуулийн 9.7-д “Гишүүд Байнгын хороо, нам, эвслийн бүлгийн болон нэгдсэн хуралдаан дээр нэр дэвшигчид асуулт тавьж хариулт авах, үг хэлж байр сууриа илэрхийлэх эрхтэй.” гэж гишүүний эрхийг давхар баталгаажуулсан болно. Иймд Улсын Их Хурлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2, 9.3, 9.4 дэх хэсгийн заалтууд нь мөн хуулийн 7.1.6 дахь заалтын Улсын Их Хурлын гишүүн “Улсын Их Хурлын дарга, дэд дарга, Байнгын, дэд, түр хорооны дарга, Улсын Их Хурлын сонгуульт бусад удирдах албан тушаалд сонгогдох, тэдгээрт өөрийн нэрээ дэвшүүлэх;” эрхтэй гэсэн заалттай зөрчилдөөгүй болно” гэжээ. ҮНДЭСЛЭЛ: 1. Монгол Улсын Их Хурлын даргын сонгуульд цөөнхи болсон нам, эвслийн бүлэг болон гишүүд нэр дэвшүүлэх эрхийг хязгаарласан гэх үндэслэлгүй байх бөгөөд Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6 дахь заалтад заасны дагуу дээрхи эрх нээлттэй байна. 2. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсгийн “Улсын Их Хурал дахь олонхи болсон нам, эвсэл Улсын Их Хурлын даргын сонгуульд нэр дэвшүүлнэ”, мөн зүйлийн 9.2 дахь хэсгийн “Аль ч нам, эвсэл энэ хуулийн 8.1-д заасан суудал аваагүй бол хамгийн олон суудал авсан нам, эвсэл нь бусад нам, эвсэлтэй зөвшилцөн Улсын Их Хурлын даргад нэр дэвшүүлнэ” гэсэн заалт нь Үндсэн хуулийн Хорин дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Улсын Их Хурлын дарга,...-ыг Улсын Их Хурлын гишүүдийн дотроос нэр дэвшүүлэн...сонгоно” гэсэн заалтыг зөрчиж байна гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5