237 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Улсын Их Хурал дахь намын бүлгээрээ, хэрэв намын бүлэггүй бол Улсын Их Хурлын гишүүнээрээ дамжуулан Улсын Их Хуралд оруулах; 22.1.3. Улсын Их Хурал дахь намын бүлгээрээ дамжуулан улс төрийн албан тушаалд нэр дэвшүүлэх санал тавих; 22.1.4. Улсын Их Хурал дахь намын бүлгээрээ дамжуулан Улсын Их Хурлын чуулганы нээлтийн ажиллагаанд улс орны бодлогын асуудлаар байр сууриа илэрхийлэх.” гэж заасан. Бүлэг бол Улсын Их Хурлын зохион байгуулалтын нэг хэлбэр. Улсын Их Хурлын тухай хуулийн 13 дугаар зүйлд “13.1. Улсын Их Хурал бүрэн эрхээ чуулган, Байнгын болон дэд, түр хороо, намын бүлэг, зохион байгуулалтын бусад хэлбэрээр хэрэгжүүлнэ.” гэж тодорхойлсон. Улсын Их Хурлын тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар Улсын Их Хурлын сонгуулийн дүнгээр Улсын Их Хуралд 8-аас доошгүй суудал авсан нам, эвсэл бүлэг байгуулах ба бүлэгт зөвхөн тухайн нам, эвслээс нэр нь албан ёсоор дэвшиж сонгогдсон гишүүд орно. Нам, эвсэл бүлэг байгуулсан тухай шийдвэр, бүлгийн гишүүдийн нэрсийн жагсаалтыг анхдугаар чуулганаар Улсын Их Хурлын даргыг сонгосноос хойш 24 цагийн дотор Улсын Их Хурлын даргад өргөн мэдүүлнэ. Бүлэг байгуулсан тухай шийдвэр, бүлгийн гишүүдийн нэрсийн жагсаалтыг Улсын Их Хурлын дарга нэгдсэн хуралдаан дээр албан ёсоор мэдээллэнэ. Хуулийн дагуу зохион байгуулагдсан бүлэг Улсын Их Хурлын тухай хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу чуулганаар хэлэлцэж байгаа бүхий л асуудлаар бодлого, байр сууриа тодорхойлж санал, дүгнэлтээ гаргах эрхтэй. Улсын Их Хурлын тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу Улсын Их Хуралд олонхи болсон нам, эвсэл Улсын Их Хурлын даргын сонгуульд нэр дэвшүүлэх ба олонхи суудал аваагүй бол хамгийн олон суудал авсан нам, эвсэл нь бусад нам, эвсэлтэй зөвшилцөн Улсын Их Хурлын даргад нэр дэвшүүлнэ. Нэр дэвшигч санал хураалтаар хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн дэмжлэг авсан бол түүнийг Улсын Их Хурлын даргаар сонгогдсонд тооцож тогтоол батална. Иймд Улсын Их Хурлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2, 9.3, 9.4 дэх хэсгийн заалтууд нь Үндсэн хуулийн холбогдох заалтуудыг зөрчөөгүй гэж үзэж байна. Хоёр. Улсын Их Хурлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2, 9.3, 9.4 дэх хэсгийн заалтууд нь мөн хуулийн 7.1.6 дахь заалттай зөрчилдсөн эсэх талаар: Үндсэн хуулийн Хорин гуравдугаар зүйлд “Улсын Их хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5