239 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл 3. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3, 9.4 дэх хэсгийн заалт нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэсэн үндэслэлээ иргэн Б.Лхагважав мэдээлэлдээ тусгаагүй байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31, 32 дугаар зүйлийг удирдлага болгон МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС ДҮГНЭЛТ ГАРГАХ нь: 1. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2, 9.3, 9.4 дэх хэсгийн заалтууд Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Улсын Их Хурлын дарга,...- ыг Улсын Их Хурлын гишүүдийн дотроос нэр дэвшүүлэн...сонгоно”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Үндсэн хуульд хууль...бүрнээ нийцсэн байвал зохино” гэснийг тус тус зөрчөөгүй байна. 2. Энэхүү дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Улсын Их Хурал хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор хэлэлцэж, хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай. ДАРГАЛАГЧ Ж.БЯМБАДОРЖ ГИШҮҮД П.ОЧИРБАТ Ж.БОЛДБААТАР Д.НАРАНЧИМЭГ Д.МӨНХГЭРЭЛ
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5