236 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл зүйлийн 2, Гуравдугаар зүйлийн 1, Арван дөрөвдүгээр зүйлийн 1, Арван зургадугаар зүйлийн 9, Хорин дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Улсын Их Хурлын дарга,...-ыг Улсын Их Хурлын гишүүдийн дотроос нэр дэвшүүлэн...”, мөн Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалтуудын хэм хэмжээг тус тус зөрчсөн байна. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2, 9.3, 9.4 дэх хэсгийн заалтууд нь энэхүү хуулийнхаа Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг баталгаажуулсан 7 дугаар зүйлийн 7.1.6 дахь заалтыг шууд утгаар зөрчиж байна. Монгол Улсын иргэний болон Монгол Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхэд халдсан, Үндсэн хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн дээр дурьдсан заалтуудыг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ. Хоёр. Монгол Улсын Их Хурлын Даргын 2009 оны 10 дугаар 15-ны өдрийн 154 дүгээр захирамжаар томилогдсон Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Г.Занданшатар Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа: “...Нэг. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2, 9.3, 9.4 дэх хэсгийн заалтууд нь Үндсэн хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн эсэх талаар: ...Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин дөрөвдүгээр зүйлд “Улсын Их Хурлын дарга, дэд даргыг Улсын Их Хурлын гишүүдийн дотроос нэр дэвшүүлэн саналаа илээр гаргаж сонгоно. Улсын Их Хурлын тухайн сонгуулийн дүнд бий болсон нам, эвслийн бүлэг тус бүрээс Улсын Их Хурлын дэд даргыг сонгоно.” гэж заасан. Улсын Их Хурлын тухай хуулийн 9 дүгээр зүйлээр Улсын Их Хурлын даргыг сонгох үйл ажиллагааг зохицуулсан. Хуулиар Улсын Их Хурлын даргыг томилдоггүй, төлөөллийн ардчилсан зарчмаар гишүүдийн дундаас нэр дэвшүүлэн, чуулганаар хэлэлцүүлж, санал хураалтаар хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн дэмжлэг авсан бол түүнийг Улсын Их Хурлын даргаар сонгогдсонд тооцож тогтоол гаргадаг журамтай. Парламентын сонгуульд оролцсон нам, эвсэл тухайн сонгуулийн үр дүнд авсан суудлын тоогоороо олонхи, цөөнх болж, нэр дэвшиж сонгогдсон гишүүд нь өөрийн нам, эвслийн бүлгийг парламентад байгуулдаг. Бүлэг нь парламентын үйл ажиллагаанд ард түмний эрх ашгийн үүднээс намынхаа бодлогыг тусгах гол үүрэгтэй. Үүнийг Улс төрийн намын тухай хуулийн 22 дугаар зүйлд “22.1.2. хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл болон бодлогын талаархи асуудлыг
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5