231 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт заасан бүрэн эрх, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт заасны дагуу холбогдох нөхцөл, журмыг хуулиар тодорхойлж хуулийн этгээдэд төрийн нийтийн зориулалттай өмчлөлийн зүйл буюу энэ тохиолдолд газрын хэвлий, түүний баялгийг эзэмшүүлэх, ашиглуулахдаа төр өөрийн эзэмших хувь хэмжээгээ тогтоосон. Уг хувь хэмжээ нь газрын хэвлий, ой, ус, ан амьтан зэрэг баялгийг төр өмчлөх эрхийг хөндөөгүй, харин тухайн баялгийн зарим хэсгийг зохих журмын дагуу ашиглах эрх бүхий хамтарсан өмчит хуулийн этгээдийн хувьцааны тодорхой хэсгийг өмчлөх эрхийг төрд олгосон юм. ...Өнөөдрийн байдлаар Монгол Улс нь цөмийн аюулгүйн чиглэлээр болон Олон улсын атомын энергийн агентлагийн хүрээнд дараахь олон улсын гэрээ, хэлэлцээр, конвенц, протоколд нэгдэн орж соёрхон баталсан билээ. ...Монгол Улсын Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ” гэж заасны дагуу олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, шаардлагатай арга хэмжээг цаг тухай бүрт нь үе шаттайгаар хэрэгжүүлж, холбогдох хууль тогтоомжийг Монгол Улсын олон улсын гэрээ, конвенцид нийцүүлэн ажиллаж байгаа билээ. ...Монгол Улсын төрөөс цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлогын 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх хэсэгт “цацраг идэвхт ашигт малтмал нь Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал, эдийн засагт онцгой ач холбогдолтойг харгалзан цацраг идэвхт ашигт малтмалын ордыг хэмжээнээс нь үл хамааран стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулна” гэж тодорхойлсон... Үүнээс дүгнэхэд төр өөрийн өмчийг, тодруулбал газар, газрын хэвлий, түүний баялаг буюу энэ тохиолдолд цацраг идэвхт ашигт малтмал - стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмал, ордыг хууль тогтоомжоор олгосон бүрэн эрхийн дагуу шаардлагатай нөхцөл, журмын дагуу буюу дотоод, гадаадын төрийн өмчийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдэд ашиглуулахдаа хамтарсан компани байгуулж, түүний хяналтын багцыг эзэмшинэ. Төр өөрийн өмчийг ашиглуулахдаа буюу бусад хуулийн этгээдтэй хамтран нөөцийг ашиглахдаа улсын төсвийн хөрөнгийн оролцоогүйгээр хайгуул хийж нөөцийг нь тогтоон улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн орд газарт цацраг идэвхт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5