232 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл эзэмшигч компанийн хувьцааны 34-өөс доошгүй хувь, улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон цацраг идэвхт ашигт малтмалын ордыг бусадтай хамтран ашиглах тохиолдолд түүнтэй хамтран байгуулах компанийн хувьцааны 51-ээс доошгүй хувийг төр бэлэн бусаар буюу өөрийн өмч буюу газар, газрын хэвлий, түүний баялгаар хөрөнгө оруулж байгаа гэсэн ойлголт юм. Түүнчлэн, дээр дурдсанчлан цацраг идэвхт ашигт малтмал нь стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмал учраас төр цацраг идэвхт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий хамтарсан компанийн хяналтын багцыг зайлшгүй өөртөө хадгалах шаардлага нь зүй ёсны бөгөөд энэ нь Монгол Улсын Үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой юм” гэжээ. ҮНДЭСЛЭЛ: Монгол Улсын Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...газрын хэвлий, түүний баялаг төрийн өмч мөн” гэж заасан байна. Цөмийн энергийн тухай Монгол Улсын хуульд улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн болон улсын төсвийн хөрөнгийн оролцоогүйгээр хайгуул хийж нөөцийг тогтоосон цацраг идэвхт ашигт малтмалын ордыг хамтран эзэмшигч компанийн хувьцаанаас төр өөрийн эзэмших хувь хэмжээ, нөхцөлийг тогтоосон нь Улсын Их Хурлын бүрэн эрхэд хамаарч байна. Цөмийн энергийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт “Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон цацраг идэвхт ашигт малтмалын ордыг бусадтай хамтран ашиглах тохиолдолд түүнтэй хамтран байгуулах компанийн хувьцааны 51-ээс доошгүй хувийг төр үнэ төлбөргүй, шууд эзэмшинэ”, мөн зүйлийн 5.3 дахь хэсэгт “Улсын төсвийн хөрөнгийн оролцоогүйгээр хайгуул хийж нөөцийг нь тогтоон улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн орд газарт цацраг идэвхт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийн хувьцааны 34-өөс доошгүй хувийг төр үнэ төлбөргүй, шууд эзэмшинэ” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “...шударга ёс, ...тэгш байдал, ...хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, Тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улс дэлхийн эдийн засгийн хөгжлийн түгээмэл хандлага, өөрийн орны өвөрмөц онцлогт нийцсэн олон хэвшил бүхий эдийн засагтай байна”, Тавдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална”, Тавдугаар зүйлийн 3 дахь
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5