Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2008-2013/

230 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл нь Иргэний хуулийн тодорхойлолтын дагуу өмч гэж тодорхойлогдсон байна. Компанийн хувьцаа яригдаж байгаа бол гарцаа байхгүй тухайн компанийн хувь эзэмшигчийн өмч, аж ахуйн баланс бүртгэл дээр нь тодорхой үнэ цэнэ агуулж байдаг үнэт цаас юм. ...Үндсэн Хуулийн Тавдугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсгийн заалтууд тус тус ноцтойгоор зөрчигдлөө. Дээр дурдсаны дагуу хувьцаа бол өмч мөн. Үндсэн хууль бол хөдөлмөрчдийн өмчийг хамгаалах хамгийн том баталгаа байх ёстойн дагуу “шууд” бөгөөд “үнэ төлбөргүй” өмчөөс салгах үндэс байхгүй. ...Иймд ...дээрх хоёр хуулийн дурдсан заалт буюу Цөмийн Энергийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 болон 5.3 дахь хэсгийн заалт, Цөмийн Энергийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 3 дугаар зүйл тус тус Үндсэн хуультай зөрчилдөж байгааг тогтоож, улмаар хүчингүйд тооцож өгнө үү” гэжээ. Дөрөв. Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Х.Бадамсүрэн Үндсэн хуулийн цэцэд 2009 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр гаргасан тайлбартаа: “...Цөмийн энергийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 5.3 дахь хэсгийн заалтууд нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Тавдугаар зүйлийн 2 дахь хэсэг, Аравдугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг, Арван зургадугаар зүйлийн 3 дахь заалтыг... зөрчөөгүй байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Зургадугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна”, мөн хуулийн Зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн”, түүнчлэн Иргэний хуулийн 102 дугаар зүйлийн 102.1 дэх хэсэгт “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар төрийн өмчид байна” гэж Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүний хэвлийд байгаа баялгийн өмчлөл төрд хадгалагдахаар тодорхойлсон. ...Монгол Улсын Их Хурал Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Улсын Их Хурал төрийн дотоод, гадаад бодлогын аль ч асуудлыг санаачлан хэлэлцэж болох бөгөөд дараахь асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж шийдвэрлэнэ: 1/ хууль батлах,...” гэж заасан онцгой бүрэн эрхийнхээ хүрээнд Цөмийн энергийн тухай хуулийг 2009 оны хаврын ээлжит чуулганаараа хэлэлцэж батлахдаа

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5