Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2008-2013/

229 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл авах, нийгэмчлэх /”дайчлан гаргуулах”/ буюу үүнтэй адилтгах аливаа арга замаар шууд буюу шууд бусаар хураан авах буюу нийгэмчилж болохгүй” байна. ...Иймд Цөмийн энергийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 5.3 дахь хэсгийн заалтууд нь мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2 дахь заалт болох “Монгол Улсын олон улсын гэрээнд нийцсэн байх” цацрагт идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн үйл ажиллагаанд баримтлах зарчмыг, түүнчлэн Монгол Улсын олон улсын гэрээг, улмаар Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 2, 3 дахь хэсгийн заалтуудыг зөрчиж байна. Цөмийн энергийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3.1 дэх заалтын дагуу “энэ хуулийн 5.2 буюу 5.3-т заасан нөхцөлийг зөвшөөрснөө нотолсон албан ёсны шийдвэр”-ийг тусгай зөвшөөрөл хүсэгч нь бүрдүүлэн өгөх бичиг баримтанд хавсаргах үүрэг хүлээж байгаа. ...Ийнхүү шийдвэрийг хавсаргаагүй тохиолдолд тусгай зөвшөөрлөө хураалгах, алдах нөхцөл байдал үүснэ. Гэтэл энэ нь Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 2, 3 дахь хэсгийн заалтуудыг зөрчиж буй явдал билээ. Иймд Цөмийн энергийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 5.3 дахь хэсгийн заалтууд нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Тавдугаар зүйлийн 2, 3 дахь хэсгийн заалт, Арван зургадугаар зүйлийн 3 дахь заалтыг зөрчиж байгааг хянан шийдвэрлэж өгнө үү” гэжээ. Гурав. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны оршин суугч, иргэн Л.Лхаасүрэн 2009 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Үндсэн хуулийн цэцэд гаргасан өргөдөлдөө: “Цөмийн энергийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсгийн “Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон цацраг идэвхт ашигт малтмалын ордыг бусадтай хамтран ашиглах тохиолдолд түүнтэй хамтран байгуулах компанийн хувьцааны 51-ээс доошгүй хувийг төр үнэ төлбөргүй, шууд эзэмшинэ" гэсэн заалт, мөн зүйлийн 5.3 дахь хэсгийн “Улсын төсвийн хөрөнгийн оролцоогүйгээр хайгуул хийж нөөцийг нь тогтоон улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн орд газарт цацраг идэвхт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийн хувьцааны 34-өөс доошгүй хувийг төр үнэ төлбөргүй, шууд эзэмшинэ" гэсэн заалтууд нь хуулийн хувьд ихээхэн учир дутагдалтай байгаад зогсохгүй Үндсэн хуулийг ноцтой зөрчсөн байна. Энэ заалтуудад дурдсан хувьцаа гэдэг үгсийг анхаарч үзвэл энэ

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5