228 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл зүйлийн 5.2, 5.3 дахь хэсгийн заалтууд нь субъектив эрх болж буй үнэт цаасыг өмчлөх эрх шилжих хувийн эрх зүйн догматикийг зөрчиж байгаа нь тодорхой байна... Гурав. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3 дахь заалтад “Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө” гэжээ. Цөмийн энергийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 5.3 дахь хэсгийн заалтуудын дагуу цацрагт идэвхт ашигт малтмалын ордыг хамтарсан компани байгуулж, хувь нийлүүлэгч болж буй хуулийн этгээдийн хүсэл зоригоос гадуур, үл хамааран хувьцааны тодорхой хувийг төрийн мэдэлд шилжүүлнэ гэдэг нь Үндсэн хуульд тусгагдсан дайчлан авах үйлдэл мөн гэж үзэж болох юм. ...Гэхдээ Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3 дахь заалтад заасны дагуу дайчлан авч буй тохиолдолд заавал нөхөн олговор эсхүл төлбөр төлөх шаардлагатай... Дөрөв. ...Цацрагт идэвхт ашигт малтмалыг ашиглах зорилгоор үүсгэн байгуулах хамтарсан компанийн хувьд хувь нийлүүлэгчдийн хувиа оруулан өмчилж буй хувьцааг төр үнэ төлбөргүй авна гэдэг нь бусдын өмчлөлийн зүйлийг, тодруулбал, бусдын хөдөлмөр, зүтгэл, мөнгө, хөрөнгөөр олж авсан үнэт цаас болох хувьцааг хариу төлбөргүйгээр олж авч байгаа үйлдэл билээ. Энэ нь Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 2, 3 дахь хэсэг болон Арван зургадугаар зүйлийн 3 дахь заалтыг давхар зөрчиж байна гэж үзэх үндэслэл байгааг нотолж байна. Учир нь өмчийн баталгаа гэх ойлголтод аливаа зүйлсийг өөрөө хариуцлага хүлээх нөхцөлтэйгээр өөрийн үйлдэл, хөрөнгө, ажил хөдөлмөрөөр олж авна гэсэн үзэл санаа багтах бөгөөд өөрийн хөдөлмөр, ажил, хөрөнгө, мөнгө, хичээл зүтгэлээр олж авсан зүйлсийг өөр этгээд авч байгаа бол заавал хариу нөхөн төлбөр өгөх шаардлага урган гарч ирж байна. Тав. ...Монгол Улс бусад улстай байгуулсан хөрөнгө оруулалтыг дэмжих тухай хоёр талын 40 гаруй олон улсын гэрээ байдгаас жишээ болгон дурдвал, Монгол Улс Америкийн Нэгдсэн Улстай байгуулсан “Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улсын хоорондын гэрээ” бөгөөд тус гэрээний ...3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Нийтийн ашиг сонирхлын үүднээс ялгаварлан гадуурхахгүйгээр, хойшлуулахгүй зохих ёсны, үр ашигтай нөхөн төлбөр хийх үндсэн дээр зохих хууль болон хоёрдугаар зүйлийн 2-т заасан нөхцлийн ерөнхий зарчмын дагуу гүйцэтгэхээс бусад тохиолдолд хөрөнгө оруулалтыг хураан
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5