Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2008-2013/

227 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5-т заасны дагуу “Хувьцаа гэдэг нь компанид хөрөнгө оруулж, түүнийг үндэслэн хувь нийлүүлэгчдийн хуралд оролцож санал өгөх, ногдол ашиг авах, компанийг татан буулгасны дараа үлдсэн эд хөрөнгийг худалдан борлуулснаас олсон орлогоос хувь хүртэх болон хуулиар тогтоосон бусад эрхийг гэрчилсэн үнэт цаас” гэж хувьцааны тухай ойлголтыг тодорхойлсон байна... Харин Цөмийн энергийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 5.3 дахь хэсгийн заалтуудад хуульчилсан “үнэ төлбөргүйгээр” хамтарсан компанийн хувийг эзэмших зохицуулалт нь дээр дурдсан холбогдох хуулиудын хувьцааны тухай заалт, зохицуулалтыг зөрчиж буй нь илэрхий байна... Цөмийн энергийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3.1-т заасны дагуу “энэ хуулийн 5.2 буюу 5.3-т заасан нөхцөлийг зөвшөөрснөө нотолсон албан ёсны шийдвэр”-ийг тусгай зөвшөөрөл хүсэгч нь бүрдүүлэн өгөх бичиг баримтанд хавсаргах үүрэг хүлээж байгаа. Цөмийн энергийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1, 2, 3 дугаар зүйлүүдэд зааснаар “Цөмийн энергийн тухай хууль хүчин төгөлдөр болохоос өмнө олгосон цацрагт идэвхт ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг 2009 оны 11 дүгээр сарын 15-ны дотор уг хуульд заасан нөхцөл журмын дагуу шинэчлэн бүртгэх” бөгөөд шинэчлэн бүртгүүлэх тухай өргөдөлдөө “тусгай зөвшөөрөл эзэмшигч нь Цөмийн энергийн тухай хуульд заасан төрийн оролцооны хувийг төрд эзэмшүүлэхийг зөвшөөрснөө нотолсон албан ёсны шийдвэрийг ...хавсаргасан байна”. Нэгэнт үүсгэн байгуулагдчихсан, үйл ажиллагаагаа эрхлэн явуулж буй компанийн хувь нийлүүлэгчдийн хувьцаанаас холбогдох хуульд заасан тодорхой хувийг үнэ төлбөргүйгээр төрийн эзэмшилд шилжүүлж буй тохиолдолд энэ нь компанийн хувь нийлүүлсэн хөрөнгөд хамаарах хэсгийг эрх бүхий субъектын хүсэл зоригоос хамааралгүйгээр төрийн өмчлөлд шилжүүлж буй явдал бөгөөд үүний хариуд үнэ төлбөр төлөхгүй байх нь Үндсэн хуульд тунхаглагдсан хууль дээдлэх, хууль ёсны байх зарчмыг зөрчиж байгаа билээ. Үнэт цаас болж байгаагийн хувьд Иргэний хуулийн 467 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасны дагуу “Үнэт цаасаар гэрчлэгдсэн эрхийг эдлэгч нь үнэт цаасны өмчлөгч байна”. Улмаар хувьцаа үнэт цаас болж байгаа учир хувьцаа эзэмшигч нь түүний өмчлөгч байх ба үнэт цаасны хувьд өмчлөх эрх эдлэх юм. Өмчлөх эрхийн тухай ойлголтыг хувийн эрх зүйд тодорхойлсон байдаг бөгөөд өмчлөх эрх субъектив эрх болж байдаг. ...Улмаар Цөмийн энергийн тухай хуулийн 5 дугаар

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5