226 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл хуулийн холбогдох зохицуулалттай харьцуулбал, Ашигт малтмалын тухай хуулийн Тавдугаар зүйлийн 5.4, 5.5 дахь хэсгүүдэд зааснаар “Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг хувийн өмчит хуулийн этгээдтэй хамтран ашиглавал төрийн оролцооны хэмжээ 50 хүртэл хувьтай байж болох бөгөөд уг хэмжээг төрөөс оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээг харгалзан орд ашиглах гэрээгээр тодорхойлно”, “Улсын төсвийн оролцоогүйгээр хайгуул хийж нөөцийг нь тогтоосон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордыг эзэмшигчийн тухайн ордод оруулсан хөрөнгийн 34 хүртэлх хувьтай тэнцэх хувьцааг төр эзэмшиж болох бөгөөд уг хэмжээг төрөөс оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээг харгалзан орд ашиглах гэрээгээр тодорхойлно” гэжээ. Үүнээс үзвэл, газрын хэвлийд байдаг ашигт малтмал /алт, хүдэр, нүүрс гэх мэт/ болон цацраг идэвхт ашигт малтмалын хувьд, хоёулангийнх нь орд стратегийн ач холбогдолтой гэсэн ангилалд багтахын зэрэгцээ төсвийн хөрөнгөөр эрэл хайгуул хийх тохиолдолд төрийн оролцооны хувь хэмжээ нь төсвийн хөрөнгөөр эрэл хайгуул хийгээгүй нөхцлөөс их хэмжээтэй байх зэрэг адил нөхцөл байдал үүссэн буюу урьдчилсан нөхцлүүд нь нэгэн адил байхад ашигт малтмалын хувьд цацрагт идэвхт ашигт малтмалын зохицуулалтаас өөр байдлаар “тодорхой хэмжээний хөрөнгө оруулж, оруулсан хөрөнгийн хэмжээгээр хувь эзэмшихээр” зохицуулалт хийгдсэн байна. Энэ нь ...харилцаанд оролцогчдын ашиг сонирхлын байдал адил байхад, ашигт малтмалын болон цацрагт идэвхт ашигт малтмалын харилцааг ялгаатай байдлаар зохицуулсан нь тодорхой байна. Улмаар ашиг сонирхлын адил нөхцөлд байгаа этгээдүүдэд төрийн зүгээс адил боломж олгож, адил эрх зүйн зохицуулалт хийгээгүй нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тусгасан “шударга ёсны” зарчмыг зөрчиж байна гэж үзэх үндэслэл болно. Хоёр. ...Цөмийн энергийн тухай хуульд хувьцааны тухай ойлголт, гүйцэтгэх чиг үүрэг зэрэг ойлголтуудыг тодорхойлох шаардлагагүй тул энэ ойлголтыг зохицуулсан холбогдох хуулиудад шууд хандвал, Компанийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасны дагуу “Хувь нийлүүлэгчдийн оруулсан хөрөнгө нь тодорхой тооны хувьцаанд хуваагддаг, өөрийн тусгаарласан эд хөрөнгөтэй, үндсэн зорилго нь ашгийн төлөө хуулийн этгээдийг компани гэнэ”, түүнчлэн тус хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт зааснаар “Хувьцаа нь тухайн компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн өмчлөлд оролцох эрхийг нотлох бөгөөд компанийн аливаа нэг эд хөрөнгийг тусгайлан өмчлөх эрхийг нотлохгүй”. Харин Үнэт цаасны зах зээлийн тухай
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5