Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2008-2013/

225 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Франц улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн 5 дугаар зүйл, “Хөрөнгө оруулалтыг дэмжиж хамгаалах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн 5 дугаар зүйл болон Монгол Улсын бусад улсуудтай байгуулсан хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай хоёр талын гэрээнүүдэд хөрөнгө оруулалтыг хамгаалах, тэрхүү хөрөнгө оруулалт буюу бусдын өмчийг дайчлан авах тохиолдолд эрх зүйн урьдчилсан тодорхой нөхцөл үүссэн байх, хэрэв тухайн нөхцөл үүссэн тохиолдолд төрөөс нөхөн олговор зайлшгүй олгох тухай тусгагдаж, баталгаажсан байдаг байна. Дээрх гэрээнүүд Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 3 дахь хэсэг, мөн Арван зургадугаар зүйлийн 3-т тус тус заасантай бүрэн нийцэж байгаа бөгөөд ийнхүү “бусдын өмчийг хамгаалах, мөн аливаа хэлбэрээр дайчлан авсан тохиолдолд нөхөн олговор олгох тухай” зохицуулалтууд байсаар атал Цөмийн энергийн тухай хуулийн Тавдугаар зүйлийн 5.2 болон 5.3 дахь хэсэгт бусдын өмчийг төр “үнэ төлбөргүйгээр, шууд” авах зохицуулалт бий болгосон нь Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Монгол Улс нь олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ” гэснийг зөрчсөн гэж үзэх үндэслэл болж байна. Иймд ...Цөмийн энергийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 5.3 дахь хэсгийн заалтууд нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “...тэгш байдал, ...хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, Тавдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална”, Арван зургадугаар зүйлийн 3 дах заалт “...Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө”, Аравдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ” гэсэн заалтуудыг зөрчсөн болохыг тогтоож, дүгнэлт гаргаж өгөхийг хүсье.” гэжээ. Хоёр. Нийслэлийн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны оршин суугч, иргэн Б.Тэмүүлэн 2009 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Үндсэн хуулийн цэцэд гаргасан өргөдөлдөө: “...Нэг. ...Цөмийн энергийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2, 5.3 дахь хэсгийн заалтуудын зохицуулалтыг Ашигт малтмалын тухай

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5