Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2008-2013/

224 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл ...Хэрэв Цөмийн энергийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 болон 5.3 дахь хэсэгт тус тус тусгагдсан зохицуулалт нь бусдын өмчийг дайчлан авч буй хэлбэр гэж үзвэл Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3/-т “...Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө” гэж заасны дагуу зайлшгүй нөхөн төлбөр төлөх шаардлагатай юм. ...Иймээс Цөмийн энергийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 болон 5.3 дахь хэсгийн заалтууд нь Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 2 дах хэсгийн “Төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална”, Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 3/-т “...Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө” гэж тус тус заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэл болж байна. Гурав. ...Олон Улсын гэрээний тухай Монгол Улсын хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зааснаар “Олон Улсын гэрээ гэж Монгол Улс, Монгол Улсын Их Хурал болон Монгол Улсын Засгийн газраас гадаадын нэг буюу хэд, хэдэн улс, тэдгээрийн Засгийн газар, олон улсын байгууллагатай тодорхой асуудлаар харилцан эдлэх эрх, хүлээх үүргийг тодорхойлон тогтоосон олон улсын эрх зүйгээр зохицуулагдах хоёр буюу олон талын бичгээр үйлдсэн тохиролцоог хэлнэ” гэжээ. 2009 оны байдлаар Монгол Улс нь гадаадын 40 гаруй улстай хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай гэрээ, хэлэлцээрийг байгуулсан бөгөөд Олон Улсын гэрээний тухай Монгол Улсын хуульд зааснаар тэдгээр 40 гаруй гэрээ, хэлэлцээрүүд нь Монгол Улсын олон улсын гэрээ мөн. ...“Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай Бүгд Найрамдах Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”- ийн 2 болон 5 дугаар зүйлүүд, “Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн 3 дугаар зүйлийн 1 болон 4 дүгээр зүйлүүд, “Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай Бүгд Найрамдах Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5