223 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл хамгаалах, сэргээх, төрийн бүх шатны байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаа зөвхөн хуулийн хүрээнд явагдах, байгууллага, албан тушаалтан, иргэн хэн боловч хууль ёсыг чандлан сахих зэргээр хуулийн засаглал тогтоох агуулгыг илэрхийлдэг хэмээн онолын хувьд тодорхойлсон байдаг. ...Цөмийн энергийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 болон 5.3 дахь хэсэгт тусгагдсан заалтууд нь төр Үндсэн хуулиар тодорхойлогдоогүй аргаар бусдын өмчийг үнэ төлбөргүй авах зохицуулалтыг бий болгожээ. ...Иймээс Цөмийн энергийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 болон 5.3 дахь хэсгийн заалтууд нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “...тэгш байдал, ...хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэж заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэл болж байна. Хоёр. ...Цацраг идэвхт ашигт малтмалын ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийн хувьцаа гэдгийг тусгайлан тодорхойлсон хууль Монгол Улсад байхгүй. Харин “компанийн хувьцаа” гэдгийг хуульд зааснаар тодорхойлвол “тухайн компанид хөрөнгө оруулж, түүнийг үндэслэн хувь нийлүүлэгчдийн хуралд оролцож санал өгөх, ногдол ашиг авах, компанийг татан буулгасны дараа үлдсэн эд хөрөнгийг худалдан борлуулснаас олсон орлогоос хувь хүртэх болон хуулиар тогтоосон бусад эрхийг гэрчилсэн үнэт цаас” /Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5 дахь заалтыг иш татсан/ бөгөөд “энэхүү үнэт цаасаар гэрчлэгдсэн эрхийг эдлэгч нь үнэт цаасны өмчлөгч байдаг” /Иргэний хуулийн 467 дугаар зүйлийн 467.8 дахь хэсгийн заалтыг иш татсан/. Дээр дурдсанаас үзвэл компанийн хувьцааг “өмч” гэж тодорхойлсон ба энэ агуулгын хүрээнд “өмчлөгчийн эрх нь Үндсэн хуулиар хамгаалагдсан байна”. Ийнхүү өмчлөх эрх хуулиар хамгаалагдсан хэдий ч өмчлөгчийн эрхийг Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “...гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болно” гэж зохицуулжээ. Гэвч энэ заалт нь өмчлөгчийн өмчлөлийн зүйлээ эзэмших, ашиглах, захиран зарцуулах, мөн хамгаалах эрхүүдийг /Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсгийн заалтыг иш татсан/ хязгаарлахад хамаардаг. Өөрөөр хэлбэл, өмчлөгч өөрийн эрхээ хуульд заасан хэмжээ, хязгаарын дотор эдлэх, хэрэв энэ үүргээ биелүүлэхгүй байгаа нь нийтийн ашиг сонирхолд харшилж байгаа бол хуульд зааснаар өмчлөгчийн эрхийг хязгаарлах агуулга юм...
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5