222 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл батлагдсан Цөмийн энергийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 болон 5.3 дахь хэсгийн заалтууд нь Үндсэн хуулийн дараах заалтуудыг зөрчиж байна. Үүнд: Нэг. Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “...тэгш байдал, ...хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” 1.1. Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт хуульчлагдсан төрийн үйл ажиллагааны тэгш байдлын зарчим нь Монгол Улсын төр, иргэн, хуулийн этгээд нь нийгмийн харилцаанд ямарваа ялгаваргүй, ижил тэгш нөхцлөөр хангагдаж, хууль, шүүхийн өмнө адил эрх эдэлж, үүрэг хүлээж оролцох үндсэн агуулгыг илэрхийлдэг. Энэхүү агуулгаас үзэхэд “төрийн үйл ажиллагааны тэгш байдлын зарчим” гэдэг нь нийгмийн аливаа харилцаанд оролцож буй субъектүүдэд хууль, эрх зүйн тэгш нөхцлийг бий болгох шаардлагыг төрд бий болгодог бөгөөд Улсын Их Хурал нь аливаа хуулийг батлан гаргахдаа тухайн нийгмийн харилцаанд оролцогчдын тэгш байдлыг алдагдуулахгүй байх ёстой. Гэтэл Цөмийн энергийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 болон 5.3 дахь хэсгийн заалтуудаар цацраг идэвхт стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн хувьцааны тодорхой хувь, хэмжээг төр “үнэ төлбөргүй, шууд” авахаар зохицуулсан нь аливаа ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хооронд ялгавартай байдлыг бий болгож, тэгш байдлыг олгоогүй байна. ...Цөмийн энергийн тухай хуульд цацраг идэвхт стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдийн хувьцааны тодорхой хувь, хэмжээг Монгол Улсын төр “ямар нэг хэмжээний хөрөнгө оруулахгүйгээр, үнэ төлбөргүй, шууд” авч, өөрийн өмчлөлд шилжүүлэх гэсэн агуулга бүхий зохицуулалт хийсэн нь нийгмийн харилцаанд оролцогчдын хувьд тэгш бус, ялгавартай нөхцөл байдлыг бий болгосон гэж үзэх үндэслэл болж байна… 1.2. Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт хуульчлагдсан “хууль дээдлэх төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим” нь Монгол Улсын төр, иргэн, хуулийн этгээд нь өөрийн үйл ажиллагаандаа Үндсэн хууль болон бусад төрөлжсөн хуулиудыг хүндэтгэн сахин биелүүлэх, нийгмийн харилцаанд оролцогч талууд харилцан хариуцлага хүлээх, хүний болон иргэний эрх, эрх чөлөөг хангах, аливаа зөрчигдсөн эрхийг
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5