Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2008-2013/

221 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ 2009.11.13 Дугаар 05 Улаанбаатар хот Цөмийн энергийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхим 15.00 цаг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Бямбадорж даргалж, Үндсэн хуулийн цэцийн гишүүн П.Очирбат /илтгэгч/, Н.Жанцан, Ж.Болдбаатар, Д.Мөнхгэрэл нарын бүрэлдэхүүнтэй, хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Болортунгалагийг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв. Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд өргөдөл гаргагч, иргэн Б.Цэцэнбилэг, Б.Тэмүүлэн, Л.Лхаасүрэн, Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Улсын Их Хурлын гишүүн Х.Бадамсүрэн нар оролцов. Хуралдаанаар Цөмийн энергийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 болон 5.3 дахь хэсгийн заалт Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Тавдугаар зүйлийн 1, 2, 3, Аравдугаар зүйлийн 2, 3 дахь хэсгийн заалт, Арван зургадугаар зүйлийн 3 дахь заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэв. Нэг. Нийслэлийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны оршин суугч, иргэн Б.Цэцэнбилэг 2009 оны 10 дугаар сарын 02-ны өдөр Үндсэн хуулийн цэцэд гаргасан өргөдөлдөө: “...2009 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Улсын Их Хурлаас

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5