Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2008-2013/

216 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл нам мөн адил хууль зүйн үүрэг хүлээдэг. Улс төрийн нам уг хууль зүйн үүргээ биелүүлээгүйгээс болж сонгуульд тухайн намаас нэр дэвшиж оролцох эрхээ алдаж буй тухайн намын гишүүн - иргэний хувьд сонгогдох эрхээ өөр байдлаар хэрэгжүүлэх эрх нь нээлттэй хэвээр байна. 2. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 10 дахь заалтын "...Аль нэгэн нам, ...гишүүний нь хувьд хүнийг ялгаварлан гадуурхах, хэлмэгдүүлэхийг хориглоно..." гэснийг зөрчсөн гэсэн талаар: Улс төрийн намын тухай хуулийн 4 дүгээр зүйлд “Нам нь Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу нийгмийн ашиг сонирхол болон хувийн үзэл бодол, улс төрийн үйл ажиллагаа явуулах зорилгын үүднээс сайн дураараа эвлэлдсэн Монгол Улсын иргэдийн нэгдэл мөн” гэж заасан бөгөөд нам нь үйл ажиллагаандаа ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдэл, тусгаар тогтнолыг хангах, нийгэм, төрийн аюулгүй байдлыг сахиж, хуулийг дээдлэн биелүүлэх, үйл ажиллагаагаа ил тод явуулах зарчмыг баримтлахаар заасан байдаг. Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 10/ дахь хэсэгт "Нам, олон нийтийн бусад бүх байгууллага нийгэм, төрийн аюулгүй байдлыг сахиж, хуулийг дээдлэн биелүүлнэ" гэж заасан байна. Улс төрийн нам бол тодорхой нарийн бүтэц зохион байгуулалттай, хууль зүйн үүрэг хүлээж, эрх эдэлж буй хуулийн этгээд болохын хувьд хууль тогтоох эрх мэдлийг хэрэгжүүлэх төрийн эрх барих дээд байгууллагад сонгогдохын тулд хуульд заасан шаардлагыг биелүүлэх, зөрчлөө арилгах чадвартай байх нь зүй ёсны хэрэг бөгөөд Улс төрийн намын тухай хуульд намын санхүүгийн тайлан гаргах үүрэгтэй нэгжийн талаар тусгайлан зохицуулсан байна. Тухайлбал, Улс төрийн намын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д намын санхүүгийн үйл ажиллагаанд тухайн намын хяналтын байгууллага хяналт тавихаар заасан бөгөөд намын төв байгууллага нь харьяа байгууллагын санхүүгийн тайлан гаргасны дараа нэгдсэн тайлан гаргахаар тусгасан байна. Монгол Улсын Их Хурлын сонгуульд оролцох мөрийн хөтөлбөр болон нэр дэвшүүлэх асуудлыг намын Их Хурал, эсхүл намын Их Хурлаас сонгож байгуулсан намын төлөөллийн төв байгууллага шийдвэрлэхээр хуульд заасан. Нам, эвсэл сонгуульд оролцох

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5