215 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл дугаар зүйлийн 26.3.6 дахь заалт Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9/ дэх заалтын "...Төрийн байгууллагад сонгох сонгогдох эрхтэй" гэснийг зөрчсөн гэсэн талаар: Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт "Улсын Их Хурлын гишүүнээр Монгол Улсын хорин таван нас хүрсэн, сонгуулийн эрх бүхий иргэнийг сонгоно", мөн зүйлийн 4 дэх хэсэгт "Улсын Их Хурлын сонгуулийн журмыг хуулиар тогтооно" гэж заасан бөгөөд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 7 дугаар зүйлд Монгол улсын иргэн нь "сонгогдох" эрхээ дараахь 2 арга замаар хэрэгжүүлж болох боломжийг тусгасан. Үүнд: 1.Сонгууль зарлахаас өмнө улсын бүртгэлд бүртгүүлсэн нам буюу намуудын сонгуулийн эвсэл Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвшүүлэх эрхтэй. 2. Монгол Улсын сонгогдох эрх бүхий иргэн тухайн сонгуулийн тойргийн 801-ээс доошгүй сонгогчийн дэмжлэг авсан нөхцөлд Улсын Их Хурлын гишүүнд нэрээ бие даан дэвшүүлэх эрхтэй. Монгол Улсын иргэн Улсын Их Хурлын сонгуульд сонгогдох эрхээ улс төрийн намаар дамжуулж биш шууд бие даах замаар эдэлж байгаа бол сонгуулийн эрх зүйн харилцаанд оролцогч-бие даан нэр дэвшигч болон сонгуулийн байгууллагын хооронд шууд харилцаа үүсдэг. Харин Монгол Улсын иргэн сонгогдох эрхээ улс төрийн намаар дамжуулан хэрэгжүүлж байгаа бол намын дүрэм, мөрийн хөтөлбөрт нийцүүлэн, намын Их Хурал, эсхүл түүнээс сонгож байгуулсан намын төлөөллийн төв байгууллагаар дамжуулан хэрэгжүүлдэг. Өөрөөр хэлбэл улс төрийн нам сонгуулийн эрх зүйн харилцаанд оролцохдоо бие даасан субьект болж оролцдог бөгөөд улс төрийн намаар дамжуулан сонгогдох эрхээ хэрэгжүүлж буй нэр дэвшигчийн хувьд тухайн этгээд болон сонгуулийн байгууллагын хооронд шууд харилцаа үүсдэггүй, улс төрийн намаар дамжуулан сонгуулийн эрх зүйн харилцаанд оролцож байдаг, улс төрийн нам нь тухай иргэний болон сонгуулийн байгууллагын хооронд харилцах "гүүр" болж, гишүүнийхээ сонгогдох эрхийг хангах талаар тодорхой хууль зүйн үүрэг хүлээдэг. Иргэний сонгогдох эрх нь тухайн сонгуулийн албан тушаалд тавигдах тусгай шаардлагыг харгалзсан, хууль ёсны болзлыг хангасан байхыг шаарддаг бөгөөд уг хууль ёсны болзол шаардлагыг хангах талаар тухайн иргэнийг нэр дэвшүүлэх гэж буй улс төрийн
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5