217 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл тухайгаа санал авах өдрөөс 40-өөс доошгүй хоногийн өмнө Сонгуулийн ерөнхий хороонд бичгээр илэрхийлж, албан ёсоор бүртгүүлэх ба бүртгүүлэхдээ хуульд заасан баримт бичгийг бүрдүүлэх, бусад шаардлагыг хангасан байх талаар бүртгүүлэхээс өмнө тухайн намын Их Хурал, эсхүл намын Их Хурлаас сонгож байгуулсан намын төлөөллийн төв байгууллага нь шийдвэрлэх бүрэн боломжтой юм. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.7-д нам, эвсэл, бие даан нэр дэвшигчийн хандив авахыг хориглосон этгээдийг тодорхой зааж өгсөн бөгөөд энэ заалтад заасан этгээдээс хандив авч зарцуулсан нэр дэвшигчийг нэрийн жагсаалтаас хасах хүртэл арга хэмжээг Сонгуулийн ерөнхий хороо авахаар хуульд заасан байна. Улс төрийн намын сонгуулийн хууль бус санхүүжилт нь санал худалдаж авах, улс төрийн нам, нэр дэвшигчид гадаад, дотоодын хандивлагчдын эрхшээлд орох, өөрөөр хэлбэл улс төрийн намд хандив өгөөд түүнийхээ хариуд хууль бусаар давуу тал олж авах, төрийн эрх мэдэл эх үүсвэрийг сонгуулийн ажилд урвуулан ашиглах зэрэг зүй зохисгүй үйлдэлд хүргэж авилгалын үр дагаврыг бий болгож, улмаар Үндэсний аюулгүй байдалд заналхийлэх нөхцөл байдлын гол шалтгааны нэг болдог байна. Иймд Сонгуулийн ерөнхий хороонд Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд заасан шаардлага хангаагүй нам эвслийг бүртгэхээс татгалзах шийдвэр гаргах эрх олгож байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 10 дахь хэсэгт заасан "Нам, олон нийтийн бусад бүх байгууллага нийгэм, төрийн аюулгүй байдлыг сахиж, хуулийг дээдлэн биелүүлнэ" гэсэн нөхцөл хангагдах, улмаар Үндэсний аюулгүй байдлыг хангах нэг баталгаа болж байна гэж үзэж байна, Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулиар өмнөх сонгуулийн зардлын тайлангаа гаргаж өгөх үүргийг сонгуульд оролцсон улс төрийн намуудад бүгдэд нь нэгэн адил хүлээлгэдэг бөгөөд харин хуулийн шаардлагыг дараагийн сонгууль хүртэлх хугацаанд биелүүлээгүй зөрчил гаргасан улс төрийн намыг Сонгуулийн ерөнхий хорооноос бүртгэхээс татгалздаг зохицуулалт нь тухайн хууль зөрчсөн улс төрийн намд хуулийн дагуу хариуцлага оногдуулж байгаа асуудал бөгөөд үүнийг тухайн намын гишүүний нь хувьд хүнийг ялгаварлан гадуурхсан, хэлмэгдүүлсэн, аль нэг намд давуу эрх олгосон зохицуулалт гэж үзэхгүй байна.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5