Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2008-2013/

214 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл болон бусад баталгааг бүрдүүлэх...”, Дөчин долдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ”, Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалтын “хуулиар эрх олгосон бусад асуудлыг шийдвэрлэх” гэснийг тус тус зөрчөөгүй байна. 3. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3.6 дахь заалтын “өмнөх сонгуулийн зардлын тайланг энэ хуулийн 42.2-т заасны дагуу Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлээгүй бол” гэсэн хэсгийн үйлчлэлийг 2009 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн түдгэлзүүлсүгэй” гэжээ. Тав. Монгол Улсын Их Хурал 2009 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн “Үндсэн хуулийн цэцийн 2009 оны 04 дүгээр дүгнэлтийн тухай” 86 дугаар тогтоолдоо: “...1.Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3.6 дахь заалтад “өмнөх сонгуулийн зардлын тайланг энэ хуулийн 42.2-т заасны дагуу Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлээгүй бол” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9/ дэх заалтын “төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй”, мөн зүйлийн 10/ дахь заалтын “Аль нэгэн нам, ... гишүүний нь хувьд хүнийг ялгаварлан гадуурхах, хэлмэгдүүлэхийг хориглоно” гэснийг тус тус зөрчсөн байна гэсэн Үндсэн хуулийн цэцийн 2009 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 04 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсүгэй” гэжээ. Зургаа. Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Р.Гончигдорж, Д.Очирбат нар Үндсэн хуулийн цэцэд хандаж 2010 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр ирүүлсэн тайлбартаа: “2005 оны 12 дугаар сарын 29-ний өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 6 дахь заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2009 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 04 дүгээр дүгнэлтийг Монгол Улсын Их Хурал хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэн 2009 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 86 дугаар тогтоол гаргасантай холбогдуулан Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаанаар дахин хянан шийдвэрлүүлэхээр байна. ...1.Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 26

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5