213 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл үүнийг тухайн намын гишүүний нь хувьд хүнийг ялгаварлан гадуурхсан, хэлмэгдүүлсэн, аль нэг намд давуу эрх олгосон зохицуулалт гэх хууль зүйн үндэслэлгүй болно. Гурав. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц... хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх...” гэсэн хэм хэмжээг зөрчсөн гэсэн талаар: Сонгуульд оролцогч улс төрийн нам, нэр дэвшигчид сонгуулийн дансанд оруулсан хөрөнгийг хуульд заасан зориулалт, хязгаарлалтын хүрээнд ашиглах, сонгуулийн санхүүжилт, зардлыг нээлттэй ил тод байлгах асуудал нь сонгуулийн тэгш, шударга байдлыг хангах, иргэний улс төрийн эрхийг баталгаатай хангах үндэс болно. Сонгогч нь сонгуульд нэр дэвшигч, сонгогдогчийн үйл ажиллагааны талаар аливаа мэдээлэл, түүний дотор сонгуулийн санхүүжилт, хандивтай холбоотой мэдээлэл авах эрхтэй. Энэ нь сонгуулиар далимдуулан хууль бусаар мөнгө хуримтлуулах, төсвийн хөрөнгийг ашиглах зэрэг санхүүгийн булхайг таслан зогсооход тун чухал. Иймд Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3.6 дахь заалтын зохицуулалт нь сонгуулийг нээлттэй ил тод, шударга, үр дүн нь бодитой байх, улмаар иргэдийн сонгуулийн эрхийг хангах хууль зүйн нэг гол баталгаа болсон гэж үзэж байна” гэжээ. Дөрөв. Монгол Улсын Үндсэн хуулийн цэц энэхүү маргааныг 2009 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн Дунд суудлын хуралдаанаар хянан хэлэлцээд 04 дүгээр дүгнэлтийг гаргасан болно. Уг дүгнэлтийн тогтоох хэсэгт: “1. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн нам, эвслийг бүртгэхээс татгалзах үндэслэлийг заасан 26 дугаар зүйлийн 26.3.6 дахь заалтад “өмнөх сонгуулийн зардлын тайланг энэ хуулийн 42.2-т заасны дагуу Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлээгүй бол” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9/ дэх заалтын “...Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй”, мөн зүйлийн 10/ дахь заалтын “...Аль нэгэн нам, ...гишүүний нь хувьд хүнийг ялгаварлан гадуурхах, хэлмэгдүүлэхийг хориглоно...” гэснийг тус тус зөрчсөн байна. 2. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3.6 дахь заалт нь Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “...Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ...хууль зүйн
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5