212 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл төгрөгөөр торгох захиргааны шийтгэлийг сум буюу сум дундын, дүүргийн шүүхийн шүүгч ногдуулах ба харин мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.3.6-д заасан Сонгуулийн ерөнхий хорооноос нам, эвслийг бүртгэхээс татгалзах зохицуулалт нь уг зөрчилд давхар оногдуулж буй шийтгэл бус харин дараагийн нөхөн сонгууль болон ээлжит сонгууль явагдахад өмнөх сонгуулийн дараа гарч байсан холбогдох зөрчил арилаагүй, үргэлжилсээр байх тохиолдолд, өөрөөр хэлбэл, өмнөх сонгуулийн зардлын тайланг гаргаж өгөөгүй хэвээр байгаа тохиолдолд авч буй хариуцлагын арга хэмжээ юм. Хоёр. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтад заасан “...төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй...”, мөн зүйлийн 10 дахь хэсэгт заасан “Аль нэг нам, ...гишүүний нь хувьд хүнийг ялгаварлан гадуурхах, хэлмэгдүүлэхийг хориглоно...” гэснийг зөрчсөн гэсэн талаар: Хүний сонгох, сонгогдох эрхийг хангах, уг эрх хэрэгжих нэг үндэс нь сонгогчид бүхэлдээ сонгуулийн талаар мэдээллээр хангагдах явдал юм. Сонгуулийн шударга, ил тод байх, хууль дээдлэх зарчмыг хангах үндсэн зарчмын нэг болсон санхүүжилтийн ил тод байдлыг зөрчиж, хуульд заасан үүргээ дараагийн сонгууль зарлах хүртэл хугацаанд биелүүлээгүй улс төрийн намыг сонгуульд бүртгэхээс татгалзах талаар зохицуулсан Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3.6 дахь заалтын зохицуулалт нь иргэдийн сонгох, сонгогдох эрхийг хязгаарлаж байгаа бус, харин ч иргэд шударга, чөлөөт сонгуулийн үндсэн дээр сонгуулийн эрхээ хэрэгжүүлэх хууль зүйн баталгаа болж байна гэж үзэж байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 10 дахь хэсэгт болон Улс төрийн намын тухай хуульд заасны дагуу “... нийгэм, төрийн аюулгүй байдлыг сахиж, хуулийг дээдлэн биелүүлэх...”, “...үйл ажиллагаагаа ил тод явуулах...” зарчмыг хэрэгжүүлэх нь улс төрийн намын үүрэг байдаг. Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулиар өмнөх сонгуулийн зардлын тайлангаа гаргаж өгөх үүргийг сонгуульд оролцсон улс төрийн намуудад бүгдэд нь нэгэн адил хүлээлгэдэг бөгөөд харин хуулийн шаардлагыг дараагийн сонгууль хүртэлх хугацаанд биелүүлээгүй зөрчил гаргасан улс төрийн намыг Сонгуулийн ерөнхий хорооноос бүртгэхээс татгалздаг зохицуулалт нь тухайн хууль зөрчсөн улс төрийн намд хуулийн дагуу хариуцлага оногдуулж байгаа асуудал бөгөөд
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5