202 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл 26 дугаар зүйлийн 26.3.6 дахь хэсэгт зааснаар “өмнөх сонгуулийн зардлын тайланг энэ хуулийн 42 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлээгүй бол” 26 дугаар зүйлийн 26.3 дахь заалтын дагуу нам, эвслийг Сонгуулийн ерөнхий хороо бүртгэхээс татгалзаж байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалт “...Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй...”, Арван зургадугаар зүйлийн 10 дахь заалт “...Аль нэгэн нам, ...гишүүний нь хувьд хүнийг ялгаварлан гадуурхах, хэлмэгдүүлэхийг хориглоно...”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ...хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх...” тухай Үндсэн хуулийн хэм хэмжээг тус тус зөрчсөн байна” гээд, “Нам, эвсэл нь сонгуулийн зардлын тайланг гаргаж өгөөгүй, эсвэл хоцруулсан алдаатай үйлдлийнхээ төлөө Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.8 дахь хэсгийн заалтын дагуу 800000-1000000 хүртэл төгрөгөөр торгуулах шийтгэл хүлээж байгаа. Гэтэл энэхүү нэг удаагийн алдаатай үйлдлийнхээ төлөө дахин сонгуульд оролцох эрхээ хасуулна гэдэг нь хууль зүйн шинжлэх ухааны нэг алдаанд нэг шийтгэл оногдуулах зарчмыг алдагдуулж байна. Аль нэг намын хариуцлагагүй ажилтны алдаанаас болж бусад гишүүд болон ирээдүйн гишүүд, дэмжигчдийн ардчиллын үнэт зүйлс болсон сонгох, сонгогдох эрхийг хязгаарлах нь утгагүй юм. Иймд Монгол Улсын иргэний эрхэд халдсан, Үндсэн хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн дээр дурдсан заалтыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ. Хоёр. Иргэн Б.Лхагважав Үндсэн хуулийн цэцэд 2009 оны 9 дүгээр сарын 30-ний өдөр ирүүлсэн нэмэлт тайлбартаа: “...Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3.6 дахь заалт нь Монгол Улсын Их Хурлаас 2005 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр баталсан Улс төрийн намын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д заасан “Монгол Улсын Их Хурлын болон Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд оролцох эрхтэй” гэснийг зөрчиж байна. Улс төрийн намын энэ чухал эрх нь Улс төрийн намын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 23.2 дахь хэсэгт заасны дагуу л алга болно. Эндээс үүдээд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3.6 дахь заалт нь намын дотоод асуудалд шүүхийн ч оролцдоггүй үйл ажиллагаанд оролцсон, мөн Улсын Дээд шүүхийн бүрэн эрх буюу Үндсэн хуулийн Дөчин долдугаар
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5