Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2008-2013/

201 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ 2009.11.04 Дугаар 04 Улаанбаатар хот Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3.6 дахь заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхим 12.45 цаг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Бямбадорж даргалж, Үндсэн хуулийн цэцийн гишүүн П.Очирбат, Н.Жанцан, Д.Наранчимэг /илтгэгч/, Ц.Сарантуяа нарын бүрэлдэхүүнтэй, хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Болортунгалагийг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв. Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд мэдээлэл гаргагч иргэн Б.Лхагважав, Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар оролцов. Хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3.6 дахь заалт Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9, 10, Арван есдүгээр зүйлийн 1, Дөчин долдугаар зүйлийн 1, Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэв. Нэг. Нийслэлийн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны оршин суугч, иргэн Б.Лхагважав 2009 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан мэдээлэлдээ: “...Монгол Улсын Их Хурлаас 2005 оны 12 дугаар сарын 29-ний өдөр батлагдсан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5