Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2008-2013/

203 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл зүйлийн 1, Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалтуудыг тус тус зөрчсөн байна. Улс төрийн намын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 3.3, 3.6 дахь хэсгийн заалтуудаар хангагдах намд эвлэлдэн нэгдэх Монгол Улсын иргэний эрхэд халдаж байгаа нь Үндсэн хуулийн цэцэд өмнө гаргасан мэдээлэлтэй утга адил юм” гэжээ. Гурав. Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар, Б.Чойжилсүрэн нар Үндсэн хуулийн цэцэд хандаж 2009 оны 10 дугаар сарын 19-ний өдөр ирүүлсэн тайлбартаа: “Нэг. “Нам, эвсэл нь сонгуулийн зардлын тайланг гаргаж өгөөгүй, эсвэл хоцруулсан алдаатай үйлдлийнхээ төлөө Улсын Их хурлын сонгуулийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.8 дахь хэсэгт заасны дагуу 800000-1000000 төгрөгөөр торгуулах шийтгэл эдэлж байгаа. Гэтэл энэхүү нэг удаагийн алдаатай үйлдлийн төлөө дахин сонгуульд оролцох эрхээ хасуулна гэдэг нь хууль зүйн ухааны нэг алдаанд нэг шийтгэл ногдуулдаг зарчмыг алдагдуулж байна. Аль нэг намын хариуцлагагүй ажилтны алдаанаас болж бусад гишүүд болон ирээдүйн гишүүд, дэмжигч нарын ардчиллын үнэт зүйл болох сонгох, сонгогдох эрх нь хязгаарлагдах нь” гэсэн талаар: Улс төрийн намын тухай хуулийн 4 дүгээр зүйлд нам нь Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу нийгмийн ашиг сонирхол болон хувийн үзэл бодол, улс төрийн үйл ажиллагаа явуулах зорилгын үүднээс сайн дураараа эвлэлдсэн Монгол Улсын иргэдийн нэгдэл гэж заасан бөгөөд нам нь үйл ажиллагаандаа ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдэл, тусгаар тогтнолыг хангах, нийгэм, төрийн аюулгүй байдлыг сахиж, хуулийг дээдлэн биелүүлэх, үйл ажиллагаагаа ил тод явуулах зарчмыг баримтлахаар заасан байдаг. Сонгуулийн санхүүжилтийн үйл ажиллагааны бүх явц, үр дүнгийн нэг гол үндэслэл, хэлбэр нь сонгуулийн санхүүгийн тайлан юм. Энэ нь угтаа сонгуулийн хуулийн биелэлтийн мөнгөн илэрхийлэл, хяналтын гол хэлбэр болно. Ийм ч учраас сонгуульд оролцсон нам, эвсэл нь сонгуулийн зардлын тайланг санал хурааж дууссан өдрөөс хойш нэг сарын дотор гаргаж өгөөгүй тохиолдолд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.8-д заасны дагуу 800000-1000000 төгрөгөөр торгох захиргааны шийтгэлийг сум буюу сум дундын,

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5