199 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл гэж эх орны үйлдвэрийн болон импортын литр пиво тутамд онцгой албан татварыг ялгавартайгаар ногдуулахаар хуульчилсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2005 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 2/03 дугаар дүгнэлтийн дагуу хүчингүй болсон Онцгой албан татварын тухай хуулийн заалтыг дахин сэргээсэн байх тул 2009 оны 3 дугаар сарын 12-ны өдөр батлагдсан Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйлийн “…5 дахь заалтын “Импортоор авсан бараа”-нд хамаарах “0.20” гэснийг “0.35” гэж” өөрчилсөн хэсгийг хүчингүй болгосугай. 2. Улсын Их Хурлаас 2006 оны 6 дугаар сарын 29-ны өдөр баталсан Онцгой албан татварын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсгийн хүснэгтийн 5 дахь заалт хүчин төгөлдөр болохыг дурдсугай. 3. Энэхүү тогтоол гармагцаа хүчин төгөлдөр болохыг дурдсугай. ДАРГАЛАГЧ Ж.БЯМБАДОРЖ ГИШҮҮД Н.ЖАНЦАН П.ОЧИРБАТ Ж.БОЛДБААТАР Д.НАРАНЧИМЭГ Ц.САРАНТУЯА Д.МӨНХГЭРЭЛ Б.ПҮРЭВНЯМ
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5