472 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл эрх мэдэл олгогдоогүй байх бөгөөд энэ асуудлыг хянан шалгаж шийдэх эрх мэдэл нь Улсын Их Хуралд Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн зохих хэсгүүдээр олгогдсон байна. Өөрөөр хэлбэл, нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага нь нутаг дэвсгэрийнхээ дотоод асуудлыг шийдвэрлэх эрхтэй хэдий ч үүнийг хуулиар хязгаарлаж болох талаар Үндсэн хуулиар хуульчилсан байна. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 3 дугаар бүлэгт нутгийн өөрөө удирдах байгууллага буюу Хурал, тэргүүлэгчид, Хурлын дарга, тэдгээрийн бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэх асуудлуудыг нарийвчлан зааж өгсний зэрэгцээ эрх үүргээ хэрэгжүүлэхдээ гаргасан шийдвэр нь Монгол Улсын хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан Монгол Улсын Засгийн газрын шийдвэрт харшлахгүй байх учиртайг мөн адил хуульчилсан. Иймээс Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэг, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.9 дэх заалт, 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран хоёрдугаар зүйлийн 2 дахь хэсгийг зөрчөөгүй гэж үзэж байна.” гэжээ. ҮНДЭСЛЭЛ: 1. Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан төрийн эрх мэдэл хуваарилах онолын дагуу зөвхөн хууль тогтоогч хууль тогтоох эрхтэй боловч уг эрх мэдлийн зарим хэсгийг шилжүүлсний үндсэн дээр эрх олгосон этгээд нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээний акт батлах боломжтой болдог. Энэ нь захиргааны эрх зүйд хүлээн зөвшөөрөгдсөн бөгөөд нийтлэг тогтсон ойлголт юм. Эрх зүйн онолын үүднээс авч үзвэл хууль тогтоогчоос захиргааны байгууллагад хуулиар тусгайлан эрх олгосны үндсэн дээр батлан гаргасан хэм хэмжээний актууд хууль зүйн хүчин чадалтай байдаг. Иймд захиргааны хэм хэмжээний актын үндсэн гол онцлог нь түүнийг батлах эрхийг хуулиар тусгайлан олгосон байх явдал юм. Энэхүү онол, үзэл баримтлалын хүрээнд хууль тогтоогч Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.9 дэх заалт, 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсгийн зохицуулалтыг хуульчилсан байна.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5