Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2017-2019/

471 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл зүйн гэрээний үндсэн дээр бусдыг захирамжилсан шийдвэр гаргаж, нийтлэг үйлчилгээ үзүүлдэг, нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага зэрэг нийтийн эрх зүйн субьект болох байгууллагыг хамруулан ойлгоно. Өөрөөр хэлбэл, захиргааны байгууллага бол нийтийн эрх зүйн харилцаанд оролцохдоо нийтийн ашиг сонирхлыг хамгаалах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ. Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Ардчилсан ёс, ... хууль дээдлэх зарчим”, Гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “... засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ”, Хорьдугаар зүйлд заасан “Монгол Улсын Их Хурал бол төрийн эрх барих дээд байгууллага мөн бөгөөд хууль тогтоох эрх мэдлийг гагцхүү Улсын Их Хуралд хадгална” гэсэн үзэл баримтлалыг хэрэгжүүлэхэд чиглэсэн заалтуудаас үзвэл хууль тогтоох эрх мэдлийг Улсын Их Хурал хэрэгжүүлэх ба Улсын Их Хурлаас хуульд тухайлан захиргааны хэм хэмжээний акт батлах эрх олгосон тохиолдолд л захиргааны байгууллагаас энэхүү эрхийг хэрэгжүүлэх боломжтой. Захиргааны байгууллага нь өөрөө нийтийн ашиг сонирхлыг илэрхийлэн захирамжилсан шийдвэр гаргадаг нийтийн эрх зүйн этгээдийн хувьд захиргааны хэм хэмжээний акт гаргахын тулд энэхүү эрхийг хуулиар шилжүүлэн авсан байх зайлшгүй шаардлагатай. 2. Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран хоёрдугаар зүйлийн 1 дэх хэсэгт нутгийн өөрөө удирдах байгууллага тухайн нутаг дэвсгэрийн хэмжээний эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг бие дааж шийдвэрлэхийн хамт улс, дээд шатны нэгжийн чанартай асуудлыг шийдвэрлэхэд хүн амыг зохион байгуулж оролцуулах талаар тодорхойлж өгсөн байгаа нь “хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрт нийцээгүй” шийдвэр гаргах эрхтэй тухай бус харин ч хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд зохион байгуулах үүргийг хүлээсэн байна. Мөн зүйлийн 2 дахь хэсгийн хоёрдугаар өгүүлбэрт “Хэрэв нутаг дэвсгэрийн амьдралын тодорхой асуудлыг шийдвэрлэх талаар хууль, төрийн зохих дээд байгууллагын шийдвэрт тухайлан заагаагүй бол нутгийн өөрөө удирдах байгууллага Үндсэн хуульд нийцүүлэн бие даан шийдвэрлэж болно” гэж хууль тогтоомж болон Засгийн газрын шийдвэрээс гадуур байх эрх мэдлийг тусгайлан тодорхойлсон хэдий ч дээрх заалтаас үзвэл нутгийн өөрөө удирдах байгууллагад хууль тогтоомж болон Засгийн газрын шийдвэрийг зөрчсөн шийдвэр гаргах

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5