473 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл 2. Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран хоёрдугаар зүйлийн 2 дахь хэсэгт хэрэв нутаг дэвсгэрийн амьдралын тодорхой асуудлыг шийдвэрлэх талаар хууль, төрийн зохих дээд байгууллагын шийдвэрт тухайлан заагаагүй бол нутгийн өөрөө удирдах байгууллага Үндсэн хуульд нийцүүлэн бие даан шийдвэрлэж болохоор заасан. Энэхүү заалт нь нутгийн өөрөө удирдах байгууллагад нутаг дэвсгэрийнхээ хэмжээний асуудлыг шийдвэрлэж, тухайн нутаг дэвсгэртээ үйлчлэх холбогдох шийдвэрийг гаргах эрх, боломжийг Үндсэн хуулийн хүрээнд олгосон зохицуулалт юм. Иймд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.9 дэх заалт, 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсгийн зохицуулалт нь нутгийн өөрөө удирдах байгууллагын тодорхой бүрэн эрхийг тогтоосон Үндсэн хуулийн Жаран хоёрдугаар зүйлийн 2 дахь хэсгийг шууд зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна. Үндсэн хуулийн нутгийн өөрөө удирдах институтын талаарх үзэл баримтлалтай нь уялдуулан Захиргааны ерөнхий хуульд тусгайлсан зохицуулалтыг тодорхой тусгаагүй байгаа нь энэ зохицуулалтын талаар маргах нөхцөлийг бүрдүүлжээ. 3. Иргэн Г.Галбаяр нь Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд анх гаргасан мэдээлэлдээ Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсгийн зохицуулалт Үндсэн хуулийг зөрчсөн талаар бус харин түүнийг боловсронгуй болгох асуудлаар шаардлагаа тодорхойлсон байх тул Үндсэн хуулийн цэцийн энэхүү хуралдаанаар уг асуудлаар дүгнэлт гаргах үндэслэлгүй байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйл, Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31, 32 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС ДҮГНЭЛТ ГАРГАХ нь: 1. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.9 дэх заалтад “хуулиар тусгайлан эрх олгогдсон тохиолдолд захиргааны хэм хэмжээний актыг хууль тогтоомжид нийцүүлэн баталж, Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлж, мөрдүүлэх;”, мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэгт “Хуулиар
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5