Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2017-2019/

470 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Иймд Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэг, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.9 дэх заалт, 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэг нь Үндсэн хуулийн Жаран хоёрдугаар зүйлийн 2 дахь хэсгийг зөрчсөн талаар шийдвэр гаргаж өгнө үү.” гэсэн гомдлыг гаргасан байна. Хоёр. Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн хариу тайлбартаа: “1. Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бүрэн эрхт”, Хоёрдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “нэгдмэл улс”-ынх нь хувьд, Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2, 7, 8, 12 дахь заалтад заасан Улсын Их Хурлын онцгой бүрэн эрх, Үндсэн хуулийн Гучин наймдугаар зүйлд заасан Засгийн газрын үндсэн бүрэн эрхийн дагуу хууль тогтоомжийн нэг тогтолцоо, Засгийн газрын нэг бодлоготой байлгахад чиглэсэн зохицуулалтын дагуу Захиргааны ерөнхий хуулийг Улсын Их Хурал 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдөр батлан гаргасан. Захиргааны ерөнхий хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт энэ хуулийн зорилго нь нийтийн эрх зүйн хүрээнд гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлэн захиргааны байгууллагаас захиргааны акт, захиргааны хэм хэмжээний акт гаргах, захиргааны гэрээ байгуулах замаар иргэн, хуулийн этгээдтэй харилцах үйл ажиллагааны эрх зүйн суурь зохицуулалтыг бүрдүүлэхэд оршино гэж хуулийн зорилгыг тодорхойлсон ба уг хуулиар захиргааны үйл ажиллагаа нийтлэг нэг зохицуулалтад орж, захиргааны хэргийн шүүх эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэхэд баримтлах эрх зүйн үндэслэл буй болж, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд ерөнхий үйл ажиллагааг стандартчилан зохицуулах, хүний эрх, эрх чөлөө, эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх боломжийг бий болгосон. Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх заалтад захиргааны байгууллагыг тодорхойлсон бөгөөд нийтийн ашиг сонирхлыг илэрхийлэн засагласан шийдвэр гаргадаг, төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг төв, орон нутгийн бүх байгууллага, түүнчлэн Засгийн газрын байгууллагын зарим үүргийг төлөөлөн гүйцэтгэдэг, мөн хууль болон нийтийн эрх

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5