Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2017-2019/

469 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл зарчим мөн.” гэж заасны дагуу нутгийн өөрөө удирдах байгууллага захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн мэдээллийн санд Захиргааны ерөнхий хуулийн дагуу бүртгүүлэх нь зүйн хэрэг юм. Улсын хэмжээнд хэм хэмжээний актыг хуулиар тусгайлан эрх олгосон захиргааны байгууллага гаргах нь Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу хэрэгжиж байна. Гэтэл нутаг дэвсгэрийн амьдралын тодорхой асуудлыг шийдвэрлэх талаар хууль, төрийн зохих дээд байгууллагын шийдвэрт заагаагүй байхад нутгийн өөрөө удирдах байгууллага Үндсэн хуульд нийцүүлэн бие даан шийдвэрлэхэд Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсгийн заалт нь хязгаарлалт болж байна. Жишээ нь хууль, төрийн зохих дээд байгууллагын шийдвэрт тусгаагүй асуудлаар нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас батлан гаргасан “Нийслэлийн нутаг дэвсгэрт түргэн үйлчилгээний цэг ажиллуулахад дагаж мөрдөх журам”-ыг Захиргааны ерөнхий хуулийн 64.1 дэх хэсэгт зааснаар хуулиар тусгайлан эрх олгоогүй тул хүчингүй болгохоор дүгнэсэн байна. Энэ нь Үндсэн хуулиар нутгийн өөрөө удирдах байгууллагад олгосон эрх хэмжээний асуудал юм. Энэ журмыг бүртгэхгүй байгаа явдал нь хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын буруу биш. Захиргааны ерөнхий хуулийн дагуу ийнхүү бүртгэх боломжгүй нөхцөл байдал үүсээд байна. Одоогоор Түргэн үйлчилгээний цэг байрлуулах асуудал нь зөвхөн нийслэл Улаанбаатар хотод тулгарч байгаа асуудал бөгөөд бусад суурин газарт тулгараагүй асуудал юм. Хэм хэмжээний актыг улсын хэмжээнийх, эсвэл тухайн нутаг дэвсгэрийнх гэж ангилж авч үзээгүйгээс Үндсэн хуулийн Жаран хоёрдугаар зүйлийн 2 дахь хэсгийг зөрчсөн нөхцөл байдлыг үүсгээд байна. Зөвхөн тухайн орон нутагт тохиолдох асуудлыг улсын хэмжээнд хэм хэмжээний акт тогтоох, тэр бүр улсын хэмжээнд хуульчлах боломжгүй байдаг тул Үндсэн хуульд энэ заалтыг оруулсан. Жишээ нь Зөвхөн Ховд аймгийн Булган суманд тохиолдох, тэд бие даан шийдвэрлэж болох асуудлыг хуулиар тусгайлан эрх олгоогүй гэх шалтгаанаар шийдвэрлэж чадахгүй байдалд хүрнэ. Үүнээс гарах арга зам нь Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэгт нутгийн өөрөө удирдах байгууллага хамаарахгүй байх юм. Ингэснээр Захиргааны ерөнхий хуулийн дагуу хэм хэмжээний акт боловсруулах, хэлэлцэх, батлах, мөрдүүлэх ажиллагаа нь нэгдсэн нэг хяналт, бодлоготой, хэрэгжих нутаг дэвсгэр нь өөр өөр байх боломжтой.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5