Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2017-2019/

468 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Нэг. Нийслэлийн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны оршин суугч иргэн Г.Галбаяр Үндсэн хуулийн цэцэд хандаж: “Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэгт “Захиргааны хэм хэмжээний актыг хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллага батална.” гэж, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.9 дэх заалтад “хуулиар тусгайлан эрх олгогдсон тохиолдолд захиргааны хэм хэмжээний актыг хууль тогтоомжид нийцүүлэн баталж, Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлж, мөрдүүлэх;” гэж баг, хорооны Хурлын бүрэн эрхийг, мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэгт “Хуулиар тусгайлан эрх олгогдсон тохиолдолд захиргааны хэм хэмжээний актыг хууль тогтоомжид нийцүүлэн баталж, Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлж, мөрдүүлнэ.” гэж сум, дүүргийн Хурлын онцгой бүрэн эрхийг тус тус заасан нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран хоёрдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээний асуудлыг дээд шатны байгууллага нь шийдвэрлэж үл болно. Хэрэв нутаг дэвсгэрийн амьдралын тодорхой асуудлыг шийдвэрлэх талаар хууль, төрийн зохих дээд байгууллагын шийдвэрт тухайлан заагаагүй бол нутгийн өөрөө удирдах байгууллага Үндсэн хуульд нийцүүлэн бие даан шийдвэрлэж болно.” гэж заасан байдаг бол дээрх хуулиудад хуулиар тусгайлан эрх олгогдсон тохиолдолд л захиргааны хэм хэмжээний акт гаргахаар заасан байна. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуульд тухайлан бие даан шийдвэрлэж болно гэснийг Захиргааны ерөнхий хуульд “тусгайлан эрх олгогдсон тохиолдолд” гэж зааснаар нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээг хязгаарлаж Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж байна. Иймд Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1.1 дэх заалтад “64.1 дэх хэсэгт Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага хамаарахгүй.” гэсэн заалт оруулж, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.9 дэх заалт, 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэсэн агуулга бүхий мэдээллийг ирүүлж; “Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5