Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2017-2019/

462 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Долоо. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд Татварын ерөнхий газраас ирүүлсэн тайлбартаа: “... Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт “Татвар ногдох зүйлд орлого, эд хөрөнгө, бараа, ажил, үйлчилгээ, тодорхой эрх, газар, түүний хэвлий, байгалийн баялаг, ашигт малтмалын нөөц, агаар, хөрс, усны бохирдол хамаарна.”, Монгол Улсын Үндсэн хуулийн Арван долдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалтад “хуулиар ногдуулсан албан татвар төлөх;” гэж тус тус заасан. Ашигт малтмалын тухай хуульд 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр оруулсан нэмэлт, өөрчлөлт нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувь хэмжээ болон ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах борлуулалтын үнэлгээг өөрчлөөгүй, зөвхөн татварын бааз суурийг нэмэгдүүлэх өөрчлөлт бөгөөд шударгаар татвараа төлж буй этгээдүүдэд нэмэлт татварын ачаалал үүсгээгүй болно. Ашигт малтмалын тухай хуулийн маргаан бүхий 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийн тухайд: Монголд Улсад сүүлийн жилүүдэд уул уурхайн салбар хурдацтай хөгжиж уул уурхайн бизнесийн олон төрлийн харилцаа бий болсонтой холбоотойгоор ашигт малтмалыг олборлон дотоод, гадаадын зах зээлд борлуулж буй этгээдүүдээс ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг хуульд заасан хувь хэмжээгээр бүрэн хураан авч төсөвт төвлөрүүлэхэд хүндрэлтэй нөхцөл байдал үүсч уг салбарт үйл ажиллагаа эрхэлж буй этгээдүүдийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн ачаалал харилцан адилгүй болж шударгаар өрсөлдөхөд хүндрэлтэй нөхцөл байдал бий болсон. Тухайлбал, ашигт малтмалын тусгай зөвшөөрөлгүй этгээд ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй этгээдийн олборлосон ашигт малтмалыг дотоодын зах зээлээс худалдан авч түүхийгээр болон баяжуулан экспортлох, мөн бичил уурхай эрхлэгчдээс ашигт малтмалыг худалдан авч экспортлох зэрэг бизнесийн харилцаанаас үүдэлтэйгээр тусгай зөвшөөрөлтэй болон тусгай зөвшөөрөлгүй этгээдүүдийн экспортолсон ашигт малтмалын бүтээгдэхүүнд ногдуулсан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хэмжээ харилцан адилгүй байна. Ашигт малтмалын тухай хуулийн 2019 оны 3 дугаар сарын 26ны өдрийг хүртэл хугацаанд хүчин төгөлдөр мөрдөж байсан 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийн хүрээнд ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн уурхай эдэлбэрээс олборлож худалдсан, худалдахаар ачуулсан болон ашигласан бүтээгдэхүүнд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг татварын алба давхардуулан ногдуулж байсан тохиолдол байхгүй юм.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5