Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2017-2019/

461 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс тооцож улсын төсөвт төлнө.” гэж алтны ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид олборлосон алтаа хувь хүн, бичил уурхайн нэр дээр банканд тушааж ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс зайлсхийдэг зөрчлийг арилгасны зэрэгцээ татвар давхар ногдуулахгүй байх эрх зүйн орчныг тус хуулийн 47 дугаар зүйлийн 47.6, 47.7 дахь хэсэгт бүрдүүлж өгсөн. 2. Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5.11, 47.5.12 дахь заалтад боловсруулаагүй нүүрсийг хүдэртэй, баяжуулсан нүүрсийг хүдрийн баяжмалтай адилтган ашигт малтмалын ангиллыг буруу тусган нэмэлт төлбөр авахаар зохицуулсан гэж дүгнэснийг хүлээн авах боломжгүй байна. Төрөөс эдийн засгийн харилцааг зохицуулахдаа орлогын, ашигт малтмалын нөөц ашигласны, нэмэгдсэн өртгийн зэрэг олон төрлийн татварыг ашигладаг. Жишээ нь, Үндсэн хуулийн зургадугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна.” 2 дахь хэсэгт “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн.” гэж заасан байдаг. Төрөөс энэхүү заалтын хүрээнд эрдэс баялгийнхаа ашиглалтаас ард түмэндээ хүртээх асуудлыг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг улсын төсөвт төвлөрүүлэн нийгмийн үйлчилгээнд зарцуулах байдлаар хэрэгжүүлдэг. Харин нэмэгдсэн өртгийн албан татвар бол аливаа бараа, ажил, үйлчилгээний эцсийн хэрэглээнд татвар оноох буюу шууд бус татварын үр ашгийг сайжруулах зорилготой бөгөөд татварын бодлогын хэрэгжилтийг хянах зорилготой төрийн зохицуулалтын нэг арга хэрэгсэл юм. Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.4, 47.5 дахь хэсэгт заасан ашигт малтмалын нөөц ашигласны нэмэлт төлбөрийн хувь хэмжээ бол тухайн ашигт малтмалд оноож байгаа давхар татвар биш бөгөөд тухайн бүтээгдэхүүний зах зээлийн үнийн өсөлтөөс хамаарч нөөц ашигласны төлбөрийн хувь хэмжээг нэмэх буюу бууруулах тухай асуудал юм. Дээр дурдсаныг үндэслэн Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 47.3, 47.4 дэх хэсэг, 47.5 дахь хэсгийн 47.5.11, 47.5.12, 47.5.13 дахь заалт нь Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 4 дэх хэсэг, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг зөрчөөгүй.” гэсэн байна.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5