Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2017-2019/

463 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Ашигт малтмалын тухай хуулийн өөрчлөн найруулсан 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэг болон Засгийн газрын 2019 оны 342 дугаар тогтоолоор баталсан “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах, тайлагнах, төлөх журам”-ын хүрээнд цаашид ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан болон Монголбанк, түүнээс эрх олгосон арилжааны банканд алт тушаасан этгээдэд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг давхардуулан ногдуулахгүй. Засгийн газрын 2019 оны 342 дугаар тогтоолоор баталсан “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах, тайлагнах, төлөх журам”-ын 3 дахь хэсгийн 3.4-д ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг давхардуулан ногдуулахгүй байх зарчим баримтлахаар заасан. Өөрөөр хэлбэл, тусгай зөвшөөрөлгүй этгээд ашигт малтмалыг дотоодын зах зээлээс тусгай зөвшөөрөлтэй этгээдээс худалдан авч түүхийгээр болон баяжуулан гадаад зах зээлд борлуулсан тохиолдолд тусгай зөвшөөрөлгүй этгээдийн экспортолсон ашигт малтмалд ногдох ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс тухайн ашигт малтмалын бүтээгдэхүүнд тусгай зөвшөөрөлтэй этгээдийн дотоодын зах зээлд борлуулахад ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулан тайлагнасан дүнг хасаж тооцохоор зохицуулсан. Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.3.1 дэх заалт, 47.4 дэх хэсэг болон 47.5 хэсгийн 47.5.11, 47.5.12, 47.5.13 дахь заалтуудтай холбоотой асуудлаар татвар төлөгчдийн зүгээс санал, гомдол манай байгууллагад гаргаж байгаагүй бөгөөд харин татвар төлөгчийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайлагнал, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийсэн татварын улсын байцаагчийн акттай холбоотойгоор Татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргаж байсан байна. Уг заалтууд нь 2010, 2011 оноос хойш хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа бөгөөд уг заалтуудыг татвар төлөгчид болон татварын албаны зүгээс нэгдсэн ойлголттойгоор хэрэгжүүлж байна. ...” гэсэн байна. ҮНДЭСЛЭЛ: 1. Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийн “Ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд ... нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байх ба ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс тооцож улсын төсөвт төлнө.”

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5