Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2017-2019/

460 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс тооцож улсын төсөвт төлнө.” гэсэн заалт болон мөн зүйлийн 47.3 дахь хэсгийн 47.3.1, 47.3.2 дахь заалт, 47.4 дэх хэсэг, 47.5 дахь хэсгийн 47.5.11, 47.5.12, 47.5.13 дахь заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 4 дэх хэсгийн “Төр нь … аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна.”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх … үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэснийг тус тус зөрчсөн байна.” гэсэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 03 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсүгэй.” гэсэн байна. Зургаа. Монгол Улсын Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанд ирүүлсэн тайлбартаа: “Улсын Их Хурлын 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 03 дугаар дүгнэлтийг хэлэлцээд дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн: 1. Ашигт малтмал олборлохоос эхлээд нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэрлэгч хүртэл үе шатанд татварыг давхардуулан авах боломжийг бий болгосон гэсэн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна. Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6 дахь хэсэгт “Энэ хуулийн 47.3.1, 47.3.2, 47.4, 47.5-д заасны дагуу ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувийг тооцох, төлбөр ногдуулах , тайлагнах, төлөх журмыг Засгийн газар батална.”, 47.7 дахь хэсэгт “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг хүдэр, баяжмал, бүтээгдэхүүнд давхардуулахгүйгээр ногдуулна.” гэсэн өөрчлөлтийг оруулсан. Эдгээр өөрчлөлт нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгдсөн аливаа бүтээгдэхүүнд нөөц ашигласны төлбөр дахин ногдуулахгүй тухай зохицуулалт юм. Иймд Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт “Ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд болон Монголбанк, түүнээс эрх олгосон арилжааны банканд алт тушаасан этгээд нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байх ба ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бүх төрлийн

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5