Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2017-2019/

455 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл хуулийг зөрчиж байна. Хэрэв тухайн бүтээгдэхүүнийг байгалиас нь олборлосон хэвээр буюу түүхий хэвээр нь цааш дамжуулан худалдаж ашиг олж байгаа бол энэхүү хуулийн нэмэлт зохицуулалт нь шударга байх хэдий ч тухайн бүтээгдэхүүнийг боловсруулан нэмүү өртөг шингээж эцсийн бүтээгдэхүүн болгон гаргаж байгаа явдал нь 2 өөр ойлголт бөгөөд хууль санаачлагч нар үүнийг нарийн ялгаж үзэлгүй эдийн засагт нэмэр болох, татварын суурийг өргөжүүлэх гэсэн санаагаар үйлдвэрлэгчдийг татварын дарамтад оруулахаар хуулийн зохицуулалт хийсэн байна. Мөн үйлдвэрлэгч нь худалдан авагч болохоос биш тусгай зөвшөөрөлтэй газрын байгалийн баялгийг цааш нь дамжуулан худалддаг газар биш бөгөөд дээр дурдсанчлан 2 өөр ойлголт юм. Үйлдвэрлэгчид нь Ашигт малтмалын тухай хуулийн дагуу ашигт малтмалын нөөцийг газрын хэвлийгээс олборлодоггүй учир ашигт малтмалын нөөц ашигласан гэж үзэх боломжгүй юм. Энэхүү хууль нь цаашид Монгол Улсад байгалийн баялгийг эх орондоо нэмүү өртөг шингээж эцсийн бүтээгдэхүүн болгож олон улсын зах зээлд гаргах үйлдвэрлэлийг хөгжүүлэхгүй, үйл ажиллагаа явуулж буй үйлдвэрлэгчдийг татварын бодлогоор дарамталсан, үйл ажиллагааг нь боомилсон бөгөөд улмаар энэ салбар цаашид хөгжих боломжгүй болох эрсдэлт нөхцөлийг бүрдүүлж, байгалийн баялгаа өөрсдөөсөө харамлаж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжийг хааж, түүхийгээр нь хямд үнээр гадаадын улс оронд гаргаж, их хэмжээний алдагдалд орох маш том эрсдэл, эдийн засгийн хохирол амсах бодит нөхцөл байдал энэхүү хуулийн зохицуулалтын цаана нуугдаж байна. Энэ нь Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Төр нь ... аж ахуйн бүх хэвшлийн ... хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна.”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлнэ.” гэснийг зөрчсөн. Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт “Ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд болон Монголбанк, түүнээс эрх олгосон арилжааны банканд алт тушаасан этгээд нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байх ба ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс тооцож улсын төсөвт төлнө.” гэж заасны дагуу 1 хуулийн этгээд ашигласан, худалдахаар ачуулсан гэх үндэслэлээр 2 удаа ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөхөөр зохицуулсан нь хуулийн үзэл баримтлал болон Монгол

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5