454 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Гурав. Мэдээлэл гаргагч С.Баярмаа Үндсэн хуулийн цэцэд гаргасан мэдээллийнхээ нэмэлт тайлбартаа: “Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулах үндэслэл, шаардлагад ашигт малтмалын зэрэгцээ Монголбанканд тушааж буй алтны хэмжээг бууруулахгүй, улсын валютын нөөцийг нэмэгдүүлэх, татварын суурийг өргөжүүлэх зорилгоор Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулахаар тусгасан байдаг. Гэтэл татварын суурийг өргөжүүлэх, тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй хувь хүн, бичил уурхай, баяжуулах үйлдвэр эрхлэгчдийг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөх, тайлагнах, бүртгэлжүүлэх боломжийг бүрдүүлэх зорилготой хуулийн нэмэлт, өөрчлөлт нь нэг бүтээгдэхүүнд өссөн дүнгээр 3 удаагийн төлбөр тооцох бодит нөхцөлийг бүрдүүлсэн байгаа нь Үндсэн хуульд төр нь аж ахуйн бүх хэвшлийн хөгжлийг хангах эдийн засгийн бодлогыг баримтална гэж заасныг зөрчиж, аж ахуйн үйл ажиллагаанд татварын бодлогоор дарамт учруулсан, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжийг хаасан зохицуулалт болсон гэж үзэж байна. Мөн хууль тогтоогчийн зүгээс Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн үзэл баримтлалдаа “энэ хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт нь төр, иргэд, аж ахуйн нэгж байгууллагын хүсэл сонирхолд бүрэн нийцсэн” гэж худал мэдээлэл оруулж ямар нэг иргэн, аж ахуйн нэгжээс санал аваагүй, хүсэл сонирхлыг нь тусгаагүй, эдийн засгийн тооцоо судалгаагүй асуудлыг оруулсан. Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зорилго нь зөвхөн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь олборлосон алтаа хувь хүн, бичил уурхайн нэр дээр банканд тушааж ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс зайлсхийдэг зөрчлийг арилгах зорилготой гэж тодорхойлж алтны асуудлыг байнгын хороодын хуралдаан, нэгдсэн хуралдаанаараа ярьсан байдаг хэдий ч эцсийн нэмэлт, өөрчлөлт нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч нь 3 этгээд байхаар зохицуулж Үндсэн хуулийг зөрчиж шийдвэрлэсэн байдаг. Ашигт малтмалын тухай хуулийн маргаан бүхий зохицуулалтын өмнө хэрэгжиж байсан агуулгаар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөө төлсөн тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээдээс ашигт малтмал худалдан авсан этгээд нь энэ төлбөрийг дахин төлдөггүй байсан бөгөөд шинэ хуулиар ашигт малтмалын нөөц биш бүтээгдэхүүн болсон хэдий ч нөөц ашигласны төлбөр төлөхөөр зохицуулан Үндсэн
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5