456 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Улсын Үндсэн хууль, Татварын ерөнхий хуультай зөрчилдсөн байгаа юм.” гэжээ. Дөрөв. Монгол Улсын Үндсэн хуулийн цэц дээрх маргааныг 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн Дунд суудлын хуралдаанаараа хянан хэлэлцэж, 03 дугаар дүгнэлтийг гаргасан болно. Уг дүгнэлтийн үндэслэл хэсэгт: 1. “Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Төр нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна.” гэж заасан. Энэ хүрээнд Улсын Их Хурал Монгол Улсын эдийн засгийн чадавхыг бэхжүүлэх, улсын хөгжлийн тогтвортой байдлыг хангахад тодорхой нөлөө үзүүлдэг ашигт малтмал буюу эрдэс баялгийн салбарын бодлогыг тодорхойлон холбогдох хууль тогтоомжийг баталсан бөгөөд 2014 оны 18 дугаар тогтоолоор “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого”, Монгол Улсын Их Хурлын 2016 оны 19 дүгээр тогтоолоор “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” зэргийг батлан гаргажээ. Монгол Улсын Их Хурлаас баталсан “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого”-ын 1.2-д “Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын зорилго нь ... ашигт малтмалын хайгуул, олборлолт, боловсруулалтын чанарыг дээшлүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, олон улсын зах зээлд өрсөлдөх чадварыг бэхжүүлэхэд оршино.” гэж, “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-д Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилтын “Эдийн засгийн тогтвортой хөгжил” гэсэн 2.1д “... аж үйлдвэр, түүний дотор ... уул уурхайн олборлох салбарын хөгжилд тэргүүлэх ач холбогдол өгч ... хөгжүүлнэ.” гэж заасан байна. Түүнчлэн, дээрх шийдвэрүүдээс гадна Улсын Их Хурал, Засгийн газар, Ерөнхийлөгч болон холбогдох эрх бүхий этгээдээс баталсан 30 орчим шийдвэрт нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх дотоодын үйлдвэрлэлийг дэмжих талаарх зохицуулалтыг тусгасан байдаг. Мөн энэ талаарх зохицуулалтыг Ашигт малтмалын тухай хууль болон холбогдох хуулиудад тусгайлан хуульчилжээ. Тухайлбал, Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.11 дэх хэсэгт “Олборлосон, баяжуулсан, хагас боловсруулсан бүтээгдэхүүнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж байгаа боловсруулах үйлдвэрт тэргүүн ээлжинд, зах зээлийн үнээр нийлүүлнэ.” гэсэн байна.
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5