Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2017-2019/

452 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгж, байгууллага нь Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбоотойгоор Татварын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.3.3, 7.3.6 дахь заалтад заасан 2 төрлийн татварыг давхар төлөх бодит нөхцөл байдал бий болоод зогсохгүй, худалдахаар ачуулсан гэсэн үндэслэлээр дахин нэмж татвар төлөхөөр болж, нэг бүтээгдэхүүнээс үндсэндээ дөрвөн татварыг авч байна. Байгалийн баялгийг олборлосон аж ахуй нэгжээс ашигт малтмал ашигласны төлбөр аваад түүнийг нь боловсруулсан, ашигласан аж ахуй нэгжээс мөн ашигт малтмал ашигласны төлбөр авч, худалдахаар ачуулсан этгээд дахин нэмж ашигт малтмал ашигласны төлбөр төлөхөөр болж байгаа нь нэг бүтээгдэхүүнээс 3 хэлбэрээр төлбөр авч, мөн дээрээс нь нэмэгдсэн өртгийн албан татвар гээд нийт 4 төрлийн татварыг авч байна. Үүнээс үзэхэд, ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан аж ахуйн нэгжүүд нь нэмэгдсэн өртгийн албан татварыг төлөөд зогсохгүй ашигласан, худалдахаар ачуулсан гэсэн 3 төрлийн төлбөрийг төлөх нөхцөлийг бүрдүүлж байгаа нь хэт шударга бус байна. Тэгэхээр Монгол Улсад байгалийн баялгийг боловсруулж, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн бий болгох аж ахуй нэгж байхгүй болж, уул уурхайн салбар хөгжихгүй байгалийн баялаг эх орондоо үлдэхгүй, эдийн засгийн ямар ч үр өгөөжгүйгээр түүхийгээр хямд өртгөөр экспортод гарсан хэвээр байх дүр зураг харагдаж байна. Монгол Улс нь байгалийн баялаг ихтэй, эдийн засаг нь уул уурхайн салбартай салшгүй холбоотой учир дээрх зөрчлийг арилгахгүйгээр уул уурхайн салбарыг хөгжүүлэх, дотооддоо нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх ямар ч боломжгүй гэж үзэж байна.” гэсэн агуулга бүхий мэдээллийг ирүүлсэн байна. Хоёр. Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбартаа: “... Энэ өөрчлөлт нь алтны ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид олборлосон алтаа хувь хүн, бичил уурхайн нэр дээр банканд тушааж ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс зайлсхийдэг зөрчлийг арилгах зорилготой юм. Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 220 дугаар тогтоолоор нүүрсэнд ногдох ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг зөвхөн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчээс авахаар зохицуулсан байгаа.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5