Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2017-2019/

441 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл хүн, бичил уурхайн нэр дээр банканд тушааж ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс зайлсхийдэг зөрчлийг арилгах зорилготой гэж тодорхойлж алтны асуудлыг Байнгын хороодын хуралдаан, нэгдсэн хуралдаанаараа ярьсан байдаг хэдий ч эцсийн нэмэлт, өөрчлөлт нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч нь гурван этгээд байхаар зохицуулж Үндсэн хуулийн, үзэл баримтлалаа зөрчиж шийдвэрлэсэн байдаг. Ашигт малтмалын тухай хуулийн маргаан бүхий зохицуулалтын өмнө хэрэгжиж байсан агуулгаар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөө төлсөн тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээдээс ашигт малтмал худалдан авсан этгээд нь энэ төлбөрийг дахин төлдөггүй байсан бөгөөд шинэ хуулиар ашигт малтмалын нөөц биш бүтээгдэхүүн болсон хэдий ч нөөц ашигласны төлбөр төлөхөөр зохицуулсан нь Үндсэн хуулийг зөрчиж байна. Хэрэв тухайн бүтээгдэхүүнийг байгалиас нь олборлосон хэвээр буюу түүхий хэвээр нь цааш дамжуулан худалдаж ашиг олж байгаа бол энэхүү хуулийн нэмэлт зохицуулалт нь шударга байх хэдий ч тухайн бүтээгдэхүүнийг боловсруулан нэмүү өртөг шингээж эцсийн бүтээгдэхүүн болгон гаргаж байгаа явдал нь хоёр өөр ойлголт бөгөөд хууль санаачлагч нар үүнийг нарийн ялгаж үзэлгүй эдийн засагт нэмэр болох, татварын суурийг өргөжүүлэх гэсэн санаагаар үйлдвэрлэгчдийг татварын дарамтад оруулахаар хуулийн зохицуулалт хийсэн байна. Мөн үйлдвэрлэгч нь худалдан авагч болохоос биш тусгай зөвшөөрөлтэй газрын байгалийн баялгийг цааш нь дамжуулан худалддаг газар биш бөгөөд дээр дурдсанчлан хоёр өөр ойлголт юм. Үйлдвэрлэгчид нь Ашигт малтмалын тухай хуулийн дагуу ашигт малтмалын нөөцийг газрын хэвлийгээс олборлодоггүй учир ашигт малтмалын нөөц ашигласан гэж үзэх боломжгүй юм. Энэхүү хууль нь цаашид Монгол Улсад байгалийн баялгийг эх орондоо нэмүү өртөг шингээж эцсийн бүтээгдэхүүн болгож олон улсын зэх зээлд гаргах үйлдвэрлэлийг хөгжүүлэхгүй, үйл ажиллагаа явуулж буй үйлдвэрлэгчдийг татварын бодлогоор дарамталсан, үйл ажиллагааг нь боомилсон бөгөөд улмаар энэ салбар цаашид хөгжих боломжгүй болох эрсдэлт нөхцөлийг бүрдүүлж байгалийн баялгаа өөрсдөөсөө харамлаж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжийг хааж, түүхийгээр нь хямд үнээр гадаадын улс оронд гаргаж их хэмжээний алдагдалд орох маш том эрсдэл, эдийн засгийн хохирол

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5