Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2017-2019/

440 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл нийгмийн үйлчилгээнд зарцуулах байдлаар хэрэгжүүлдэг. Харин нэмэгдсэн өртгийн албан татвар бол аливаа бараа, ажил, үйлчилгээний эцсийн хэрэглээнд татвар оноох буюу шууд бус татваруудын үр ашгийг сайжруулах зорилготой бөгөөд татварын бодлогын хэрэгжилтийг хянах зорилготой төрийн зохицуулалтын нэг арга хэрэгсэл юм. Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.4, 47.5-д заасан ашигт малтмалын нөөц ашигласны нэмэлт төлбөрийн хувь хэмжээ бол тухайн ашигт малтмалд оноож байгаа давхар татвар биш бөгөөд тухайн бүтээгдэхүүний зах зээлийн үнийн өсөлтөөс хамаарч нөөц ашигласны төлбөрийн хувь хэмжээг нэмэх буюу бууруулах тухай асуудал юм.” гэжээ. Гурав. Мэдээлэл гаргагч С.Баярмаа Үндсэн хуулийн цэцэд гаргасан мэдээллийнхээ нэмэлт тайлбартаа: “Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулах үндэслэл, шаардлагад ашигт малтмалын зэрэгцээ Монголбанканд тушааж буй алтны хэмжээг бууруулахгүй, улсын валютын нөөцийг нэмэгдүүлэх, татварын суурийг өргөжүүлэх зорилгоор “Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг боловсруулна.” гэж тайлбарласан байдаг. Гэтэл татварын суурийг өргөжүүлэх, тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй хувь хүн, бичил уурхай, баяжуулах үйлдвэр эрхлэгчдийг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөх, тайлагнах, бүртгэлжүүлэх боломжийг бүрдүүлэх зорилготой хуулийн нэмэлт, өөрчлөлт нь нэг бүтээгдэхүүнд өссөн дүнгээр гурван удаагийн төлбөр тооцох бодит нөхцөлийг бүрдүүлсэн байгаа нь Үндсэн хуульд заасан төр нь аж ахуйн бүх хэвшлийн хөгжлийг хангах эдийн засгийн бодлогыг баримтална гэснийг зөрчиж аж ахуйн үйл ажиллагаанд татварын бодлогоор дарамт учруулсан, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжийг хаасан зохицуулалт болсон гэж үзэж байна. Мөн хууль тогтоогчийн зүгээс Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн үзэл баримтлалдаа энэ хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт нь төр, иргэд, аж ахуйн нэгж байгууллагын хүсэл сонирхолд бүрэн нийцсэн” гэж худал мэдээлэл оруулж ямар нэг иргэн, аж ахуйн нэгжээс санал аваагүй, хүсэл сонирхлыг нь тусгаагүй, эдийн засгийн тооцоо судалгаагүй асуудлыг оруулсан. Мөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зорилго нь зөвхөн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь олборлосон алтаа хувь

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5