Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2017-2019/

442 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл амсах бодит нөхцөл байдал энэхүү хуулийн зохицуулалтын цаана нуугдаж байна. Энэ нь Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Төр нь .., аж ахуйн бүх хэвшлийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх ...” гэснийг зөрчсөн. Шинээр батлагдсан Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт “Ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд болон Монголбанк, түүнээс эрх олгосон арилжааны банканд алт тушаасан этгээд нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байх ба ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс тооцож улсын төсөвт төлнө.” гэж заасны дагуу нэг бүтээгдэхүүнд улс гурван газраас нэг төрлийн төлбөрийг авч байгаа нь хэт шударга бус болсон ба нэг хуулийн этгээд ашигласан, худалдахаар ачуулсан гэх үндэслэлээр хоёр удаа ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөхөөр зохицуулагдсан гэж ойлгогдож энэ нь хуулийн үзэл баримтлал болон Монгол Улсын Үндсэн хууль, Татварын ерөнхий хуультай зөрчилдсөн байгаа юм.” гэсэн байна. Дөрөв. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааны явцад: Иргэн С.Баярмаа Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн зарим хэсэг, заалт Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “… хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.” гэж заасныг зөрчсөн гэж шаардлагаа ихэсгэж, харин Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийн “… Монголбанк, түүнээс эрх олгосон арилжааны банканд алт тушаасан этгээд …” гэсэн заалт нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэсэн шаардлагаасаа татгалзсан болно. Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ашигт малтмалын тухай хуулийн дээрх зохицуулалтын агуулга мэдээлэл гаргагчийн тайлбарлаж байгаагаас өөр, давхардуулан төлбөр авах агуулгагүй зохицуулалт юм. Гэхдээ амьдрал дээр ийнхүү ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг давхардуулан авч байгаа, мөн дотоодын үйлдвэрлэгч нарт сөрөг үр дагаврыг үүсгэж байгаа бол эргэн харах ёстой асуудал байна гэсэн тайлбарыг хийлээ.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5