Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2017-2019/

437 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл (хагас кокс, кокс, хий, шингэн түлш, нүүрс-химийн бүтээгдэхүүн) Зах зээлийн үнийн түвшин 0-160 ам.доллар хүртэл бол бүтээгдэхүүнд 0.00 хувь, 160-190 ам.доллар хүртэл бол бүтээгдэхүүнд 0.50 хувь, 190-210 ам.доллар хүртэл бол бүтээгдэхүүнд 1.00 хувь, 210-240 ам.доллар хүртэл бол бүтээгдэхүүнд 1.50 хувь, 240-270 ам.доллар хүртэл бол бүтээгдэхүүнд 2.00 хувь, 270 ам.доллар ба түүнээс дээш бол бүтээгдэхүүнд 2.50 хувиар” гэж тус тус заасан байна. Ашигт малтмалын тухай хуульд орсон дээрх өөрчлөлтүүд нь Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлалд нийцээгүй иргэд, аж ахуйн нэгж байгууллагын эдийн засагт дарамт учруулсан, давхар татвар ногдуулсан, үйл ажиллагаагаа хэвийн явуулах нөхцөлийг хаасан, нийгмийн эдийн засгийн хөгжилд саад учруулсан зэрэг сөрөг үр дагавруудыг бий болгох бодит нөхцөлийг үүсгээд байна. Мөн маргаж буй зүйлүүд нь Үндсэн хуулийн холбогдох заалтуудыг зөрчөөд зогсохгүй Татварын ерөнхий хуультай зөрчилдөж байгаа тул хуулийг нэг мөр, зөв ойлгон хэрэглэх үүднээс уг зүйлүүд нь Үндсэн хуульд нийцэж буй эсэхэд дүгнэлт гаргуулж иргэд, аж ахуйн нэгж байгууллагыг хуулийн төөрөгдөлд орох, давхар татвар төлөх эрсдэлээс сэргийлэх зүй ёсны хэрэгцээ шаардлага үүсч байна. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Төр нь, аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна.”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.” гэж зааснаас үзвэл төр нь эдийн засгийн зөв бодлого баримталж нийгмийн хөгжлийг хангах, аж ахуй нэгж байгууллагыг үйл ажиллагаа явуулахад нь эдийн засгийн таатай орчин бүрдүүлэх бодлого баримталж, эх орондоо нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, бүтээн байгуулалтыг дэмжиж өгөх ёстой гэсэн утга санааг илэрхийлсэн. Гэтэл Ашигт малтмалын тухай хуульд орсон маргаж буй нэмэлт, өөрчлөлтүүд нь Үндсэн хуулийн дээрх заалтуудыг бүхэлд нь зөрчиж иргэд, аж ахуй нэгжийг давхар татварын дарамтанд оруулж, нэг бүтээгдэхүүнд хэд хэдэн татвар ногдуулж, үйл ажиллагаагаа хэвийн явуулах, хөгжих боломжийг хааж эдийн засгийн алдагдалд оруулах бодит нөхцөлийг бүрдүүлсэн гэж үзэж байна.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5