436 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Нэг. Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны оршин суугч иргэн С.Баярмаа Үндсэн хуулийн цэцэд хандан дараах агуулга бүхий мэдээллийг ирүүлжээ. Үүнд: “2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр өөрчлөн найруулсан Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт “Ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд болон Монголбанк, түүнээс эрх олгосон арилжааны банканд алт тушаасан этгээд нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байх ба ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс тооцож улсын төсөвт төлнө.”, 47.3 дахь хэсэгт “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр дараахь хэмжээтэй байна:” гээд 47.3.1 дэх заалтад “дотоодод борлуулж байгаа нүүрсний нөөц ашигласны төлбөр тухайн уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний 2,5 хувьтай тэнцүү,”, 47.3.2 дахь заалтад “Энэ хуулийн 47.1.3-т зааснаас бусад төрлийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн доод хэмжээ нь тухайн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний 5,0 хувь, Монголбанк, түүнээс эрх олгосон арилжааны банканд тушаасан алтанд ногдох энэ хуулийн 47.5-д заасан нэмэлт төлбөрийн хэмжээ 0 хувьтай тэнцүү.”, 47.4 дэх хэсэгт “Тухайн бүтээгдэхүүний зах зээлийн үнийн өсөлтөөс хамаарч энэ хуулийн 47.3.2-т заасан хувь дээр мөн хуулийн 47.5д заасан хувийг нэмсэн дүнгээр тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг ногдуулна.”, 47.5 дахь хэсэгт “Энэ хуулийн 47.4т заасан нэмэлт төлбөрийн хувийг дараахь байдлаар тодорхойлно:” гээд 47.5 дахь хэсгийн 47.5.11 дэх заалтад “Боловсруулаагүй нүүрс Зах зээлийн үнийн түвшин 0-25 ам доллар хүртэл бол хүдэрт 0.00 хувь, 25-50 ам.доллар хүртэл бол хүдэрт 1.00 хувь, 50-75 ам.доллар хүртэл бол хүдэрт 2.00 хувь, 75-100 ам.доллар хүртэл бол хүдэрт 3.00 хувь, 100-125 ам.доллар хүртэл бол хүдэрт 4.00 хувь, 125 ам.доллар ба түүнээс дээш бол хүдэрт 5.00 хувиар,”, 47.5.12 дахь заалтад “Баяжуулсан нүүрс (хуурай болон нойтон аргаар технологийн боловсруулалт хийсэн) Зах зээлийн үнийн түвшин 0-100 ам.доллар хүртэл бол баяжмалд 0.00 хувь, 100-130 ам.доллар бол баяжмалд 1.00 хувь, 130-160 ам.доллар хүртэл бол баяжмалд 1.50 хувь, 160190 ам.доллар хүртэл бол баяжмалд 2.00 хувь, 190-210 ам.доллар хүртэл бол баяжмалд 2.50 хувь, 210 ам.доллар ба түүнээс дээш бол баяжмалд 3.00 хувиар,”, 47.5.13 дахь заалтад “Эцсийн бүтээгдэхүүн
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5