Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл /2017-2019/

438 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн хүчингүй болсон өмнөх заалтад Ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй этгээд нь олборлосон бүтээгдэхүүндээ ашигт малтмал ашигласны төлбөр төлдөг байсан бол хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээдүүд бүгд тухайн бүтээгдэхүүний хувьд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байхаар тусгасан нь хуулийн алдааг бий болгосон. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй аж ахуй нэгж, байгууллага нь шинээр батлагдсан Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбоотойгоор Татварын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.3.3, 7.3.6 дахь заалтад заасан хоёр төрлийн татварыг давхар төлөх бодит нөхцөл байдал бий болоод зогсохгүй худалдахаар ачуулсан гэсэн үндэслэлээр дахин нэмж татвар төлөхөөр болсон. Татварын ерөнхий хуульд зааснаар Монгол Улсын татвар нь албан татвар, хураамж, төлбөрөөс бүрдэнэ гэж зааснаас үзвэл татвар, төлбөр гэдэг нь хоёулаа татвар юм. Иймд нэг бүтээгдэхүүнээс улс үндсэндээ дөрвөн татварыг авч байна. Байгалийн баялгийг олборлосон аж ахуйн нэгжээс ашигт малтмал ашигласны төлбөр аваад түүнийг нь боловсруулсан, ашигласан аж ахуй нэгжээс мөн ашигт малтмал ашигласны төлбөр авч худалдахаар ачуулсан этгээд дахин нэмж ашигт малтмал ашигласны төлбөр төлөхөөр болж байгаа нь нэг бүтээгдэхүүнээс гурван хэлбэрээр төлбөр авч мөн дээрээс нь нэмэгдсэн өртгийн албан татвар гээд нийт дөрвөн төрлийн татварыг авч байна. Үүнээс үзэхэд ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан аж ахуйн нэгжүүд нь нэмэгдсэн өртгийн албан татварыг төлөөд зогсохгүй ашигласан, худалдахаар ачуулсан гэсэн гурван төрлийн төлбөрийг төлөх нөхцөлийг бүрдүүлж байгаа нь хэт шударга бус байна. Тэгэхээр Монгол Улсад байгалийн баялгийг боловсруулж нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн бий болгох нэг ч аж ахуй нэгж байхгүй болж уул уурхайн салбар хөгжихгүй байгалийн баялаг эх орондоо үлдэхгүй, эдийн засгийн ямар ч үр өгөөжгүйгээр түүхийгээр хямд өртгөөр экспортод гарсан хэвээр байх дүр зураг харагдаж байна. Монгол Улс нь байгалийн баялаг ихтэй эдийн засаг нь уул уурхайн салбартай салшгүй холбоотой учир дээрх Үндсэн хууль зөрчсөн зөрчлийг арилгахгүйгээр уул уурхайн салбарыг хөгжүүлэх, дотооддоо нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх ямар ч боломжгүй гэж үзэж байна.” гэжээ.

RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5