424 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” 22 дугаар тогтоол тус тус Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Тавдугаар зүйлийн 4 дэх хэсгийн “Төр нь ... хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна.”, Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтад “шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй. ...”, мөн зүйлийн 10 дахь заалтад “нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс нам, олон нийтийн бусад байгууллага байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхтэй. ... Аль нэгэн нам, олон нийтийн бусад байгууллагад эвлэлдэн нэгдсэний төлөө болон гишүүний нь хувьд хүнийг ялгаварлан гадуурхах ... –ыг хориглоно.”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх ...”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд хууль, зарлиг, төрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага, иргэний үйл ажиллагаа бүрнээ нийцсэн байвал зохино.” гэснийг тус тус зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.” гэжээ. Дөрөв. Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн Дунд суудлын хуралдаанаар энэхүү маргааныг хэлэлцэж 02 дугаар дүгнэлт гаргасан байна. Уг дүгнэлтийн үндэслэх хэсгийн “Хоёр”-т: “... 2. Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Улсын Их Хурлын сонгуулийн журмыг хуулиар тогтооно.” гэж заасан. Монгол Улсын Үндсэн хуулийн дээрх зохицуулалтын дагуу Улсын Их Хурал 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Сонгуулийн тухай хуулийг баталж, тус хуулиар Монгол Улсын Их Хурлын болон бусад байгууллагын сонгуулийн үндсэн зарчим, журмыг тодорхойлж, сонгуулийг зохион байгуулж явуулахтай холбогдсон харилцааг зохицуулах хэм хэмжээг тогтоожээ. Сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлд Улсын Их Хурал, түүний гишүүний сонгуульд нэр дэвшүүлэх эрхийн талаарх зохицуулалтыг хуульчлахдаа тус зүйлийн 12.1 дэх хэсэгт “Санал авах өдрөөс 180-аас доошгүй хоногийн өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн нам Улсын Их Хурлын сонгуульд оролцож, нэр дэвшүүлэх эрхтэй.”, 12.3 дахь хэсэгт “Эвсэлд нэгдсэн бүх нам санал авах өдрөөс 180-аас доошгүй хоногийн өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн байх
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5