425 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл шаардлагыг хангасан байна.” гэжээ. Түүнчлэн, тус хуулийн 124 дүгээр зүйлийн 124.3.1 дэх заалтад “санал авах өдрөөс 180-аас доошгүй хоногийн өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн байх шаардлагыг хангаагүй;” бол нам, эвслийг сонгуульд оролцуулахаар бүртгэхээс татгалзахаар нийтлэг байдлаар зохицуулсан байна. Гэтэл Улс төрийн намын тухай хуульд зааснаар 801 ба түүнээс олон иргэн сайн дураараа нэгдэж нам байгуулан, хөтөлбөр, дүрмээ баталж, Улсын дээд шүүхэд хянуулж бүртгүүлснээр гэрчилгээ авч үйл ажиллагаа явуулах эрхтэй болдог. Үүнээс үзэхэд Сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.3 дахь хэсгийн зохицуулалт нь 180-аас доош хоногийн өмнө нөхөн сонгууль товлон зарлагдсан тохиолдолд хуульд зааснаар сонгууль товлон зарласан өдрөөс өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн улс төрийн нам дангаараа болон бусад нам, улс төрийн хүчинтэй эвсэж уг сонгуульд оролцох, нэр дэвшүүлэх боломжгүй болгожээ. Өөрөөр хэлбэл, тухайн намын гишүүд, дэмжигч иргэд төрийн байгууллагад сонгогдох, сонгох эрхийг хэрэгжүүлэх хууль зүйн боломжийг хууль тогтоогч Сонгуулийн тухай хуулиар бүрэн бүрдүүлээгүй буюу Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан иргэн Б.Ууганбаярын мэдээлэлд дурдсан нөхцөл байдлыг бий болгосон байна. Ингэснээр хугацааны шалгуураар иргэд аль нэгэн намд эвлэлдэн нэгдсэний төлөө буюу гишүүнийхээ хувьд ялгаварлагдах хууль зүйн үндэслэл бий болж, улмаар тэдний хувьд тэгш бус байдлыг үүсгэжээ. Үүний зэрэгцээ Сонгуулийн тухай хуулийн дээрх заалтууд нь зөвхөн Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгуулийн хүрээнд төдийгүй Улсын Их Хурлын бусад аль ч төрлийн сонгуульд улс төрийн нам оролцоход хугацаанаас хамаарч ялгавартай байдлаар хандах боломжийг бүрдүүлсэн нь иргэдийн улс төрийн эрхийг хөндсөн, ардчилсан ёсны зарчмыг алдагдуулсан байна. Тодруулбал, сонгуульд оролцох улс төрийн намд тодорхой шалгуурыг хуулийн хүрээнд тогтоож болох боловч уг шалгуур нь үндэслэлтэй бөгөөд хариуцлага, санхүүжилт, илт тод байдал гэх зэрэг хуулийн бусад зохицуулалттай уялдсан, иргэний улс төрийн эрхийн хязгаарлалтын талаарх нийтээр хүлээн зөвшөөрсөн түгээмэл зарчимд нийцсэн байх учиртай юм. Гэтэл дээрх заалтуудад тусгасан “180-аас доошгүй хоног”-ийн хугацааны шалгуур нь эдгээрт хамаарахгүй байна. Улсын Их Хурлаас
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5