423 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Венецийн комиссын 2010 оны 10 дугаар сарын 15, 16-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар “Улс төрийн намын үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалтад удирдлага болгох зарчмууд”-ыг хэлэлцэн баталсан бөгөөд энэ баримт бичигт улс төрийн нам гэдэг нь чөлөөт, ардчилсан сонгуульд нэр дэвшүүлэх, төрийн үйл хэргийг удирдахад оролцох замаар иргэдийн улс төрийн хүсэл зоригийг илэрхийлэхийг нэг зорилтоо болгосон иргэдийн сайн дурын нэгдэл мөн гэж тодорхойлжээ. Энэ тодорхойлолт нь бүх шатны сонгуульд нэр дэвшүүлэх, эсхүл өөрийн гишүүдийг төрийн эрх барих байгууллагад сонгуульд оролцуулах замаар улс төрийн салбарт засаглах бүрэн эрхийг хэрэгжүүлэхийг зорьсон иргэдийн сайн дурын аливаа нэгдэлд хамаарна гэсэн байна. Мөнхүү баримт бичигт дурдсанаар улс төрийн намыг бүртгүүлэхэд зарим нэг шаардлага тавих нь эвлэлдэн нэгдэх эрхийг зөрчсөнд тооцогдохгүй гэж Европын хүний эрхийн шүүхийн шийдвэрүүдэд заасан байна. Төрийн үйл хэргийг удирдахад оролцох, төрийн бодлогыг тодорхойлох, улмаар зарим давуу байдлыг олж авдгийн хувьд улс төрийн нам төрийн сонгуульд оролцох хүсэлтээ илэрхийлэх нь санамсаргүй, гэнэтийн, тохиолдлын зүйл байх ёсгүй буюу зөвхөн тухайн нэг сонгуульд аливаа зорилгоор оролцохын тулд улс төрийн намыг хэлбэрийн төдий байгуулах, дотооддоо бэхжиж, үйл ажиллагаа нь тогтворжоогүй, бодлого, үзэл баримтлалаа тодорхойлоогүй улс төрийн намыг төрийн сонгуульд оролцуулах нь өөрөө сөрөг үр дагаврыг бий болгох эрсдэлтэй гэж үздэг. Эдгээр үндэслэлүүдээр Сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.3 дахь хэсэгт тавьсан шаардлага нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтад “шууд буюу төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан төрийг удирдах хэрэгт оролцох эрхтэй. ...”, мөн зүйлийн 10 дахь заалтад “нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс нам, олон нийтийн бусад байгууллага байгуулах, сайн дураараа эвлэлдэн нэгдэх эрхтэй. ...” гэж тус тус заасныг баталгаажуулан бэхжүүлсэн, иргэдийн эрхийг баталгаатай хангах нөхцөлийг хамгаалсан зохицуулалт болсон гэж үзэж байна. Иймд Сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.3 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын 2018 оны 6 дугаар сарын 14ний өдрийн “Улсын Их Хурлын гишүүнээс чөлөөлөх тухай” 49 дүгээр тогтоол, Монгол Улсын Их Хурлын 2019 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5