422 Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийн эмхэтгэл Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.”, Сонгуулийн тухай хуулийн 137 дугаар зүйлийн 137.1 дэх хэсэгт “Улсын Их Хурлын гишүүний орон гарсан бол нөхөн сонгууль явагдана.” гэж заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Их Хурлаас 2019 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн 22 дугаар тогтоолоор Улсын Их Хурлын сонгуулийн 42 дугаар тойрогт явагдах Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгуулийн санал авах өдрийг 2019 оны 6 дугаар сарын 30-ны өдөр байхаар тогтоосон болно. Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалтад Улсын Их Хурал нь “... Улсын Их Хурал, түүний гишүүний сонгуулийг товлон зарлах;” асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж шийдвэрлэнэ, Сонгуулийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт “Улсын Их Хурлын гишүүний нөхөн сонгуулийг энэ хуульд нийцүүлэн Улсын Их Хурал товлон зарлана.”, мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт “Нөхөн сонгуулийн санал авах өдөр нь жил бүрийн зургадугаар сарын сүүлийн Ням гараг болон аравдугаар сарын эхний Ням гараг байх ба улс даяар нэгдсэн журмаар явагдана.” гэж тус тус заасны дагуу Монгол Улсын Их Хурал Үндсэн хуулиар олгогдсон өөрийн онцгой бүрэн эрхийн хүрээнд 2019 оны 22 дугаар тогтоолыг баталж, нөхөн сонгуулийг товлон зарласан бөгөөд уг тогтоолд улс төрийн нам сонгуульд оролцохтой холбоотой аливаа зохицуулалт байхгүй болно. Сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт “Санал авах өдрөөс 180-аас доошгүй хоногийн өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн нам Улсын Их Хурлын сонгуульд оролцож, нэр дэвшүүлэх эрхтэй.”, мөн зүйлийн 12.3 дахь хэсэгт “Эвсэлд нэгдсэн бүх нам санал авах өдрөөс 180-аас доошгүй хоногийн өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн байх шаардлагыг хангасан байна.” гэж тус тус заасан. Энэ зохицуулалт нь нам сонгуульд оролцохоос өмнө Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн байх тодорхой хугацааг заасан шалгуурыг анх удаа тогтоосон асуудал биш бөгөөд өмнө нь үйлчилж байсан Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулиудад Улсын Их Хурлын сонгууль зарлахаас өмнө улсын бүртгэлд бүртгүүлсэн нам сонгуульд оролцох эрхтэй байхаар зохицуулж байсан. ...
RkJQdWJsaXNoZXIy MjU4NDY5